Гутерриш: АНУ санхүүжилтээ таналаа гээд НҮБ сүйрэхгүй

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 15

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш АНУ-ын зүгээс тус байгууллага болон хүмүүнлэгийн хөтөлбөрүүдэд оруулдаг санхүүжилт буурч байгаад сэтгэл зовниж буйгаа илэрхийлээд гэхдээ үүнээс болж НҮБ сүйрэхгүй гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Түүний хэлснээр, асуудлыг шийдэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэг АНУ-д үүргээ биелүүлэхийг нь ятгах хэрэгтэй. Энэ оны эхээр санхүүжилт огцом буурснаас болж НҮБ-ын агентлагууд сүйрээгүйн нэгэн адил НҮБ ч нурахгүй. НҮБ-ын агентлагууд холбогдох арга хэмжээ авсан гэж Гутерриш онцолжээ. Америкийн ард түмний өгөөмөр, энэрэнгүй үйл хүмүүсийн амь насыг аварч, энх тайвныг тогтоож, дэлхий дахины нөхцөл байдлыг сайжруулаад зогсохгүй америкчуудад амин чухал тогтвортой байдал, хөгжилд хувь нэмрээ оруулсан Америкийн хүмүүнлэгийн үүрэг, нөлөөг танах нь Америкийн эрх ашигт харшилж байна гэж Гутерриш онцлоод санхүүжилтийн талаарх шийдвэрээ эргэн харна гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр бусад улс орнуудад хандан хүмүүнлэгийн хөтөлбөрт оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэхийг уриалсан байна.

Өнгөрсөн гуравдугаар сард НҮБ-ын тэргүүн тус байгууллагын зардлын үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс “НҮБ-80” санаачилга хэрэгжүүлэхээр болсон тухай мэдэгдэж байсан билээ. Энэ хүрээнд тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top