НҮБ: АНУ-ын цохилтууд нь хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг

Я.Болор | Zindaa.mn
34 минутын өмнө

 

Карибын тэнгис болон Номхон далайд зорчих явсан хөлөг онгоцнуудад АНУ цохилт өгснийг хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг гэж ангиллах боломжтой гэж НҮБ-ын тусгай илтгэгч Бен Сол дүгнэж байна.

АНУ-ын зүгээс гүйцэтгэсэн нийт 68 удаагийн халдлагыг олон улсын эрх зүйн дагуу хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг гэж үзэх үндэслэл бий. Эдгээр халдлагын улмаас 223 хүн амиа алдсан.

Бен Сол мансууруулах бодис тээвэрлэж байсан гэх хөлөг онгоцнуудад цохилт өгснийг АНУ-ын өөрийгөө батлан хамгаалах эрхээр зөвтгөх боломжгүй. Учир нь хөлөг онгоцнууд дээр байсан хүмүүсийг хөнөөснийг шүүхийн гадуурх цаазын ял гэж тодорхойлжээ. Амиа алдагсад Вашинтоны зүгээс террорист хэмээн тодорхойлсон гэмт бүлэглэлийн гишүүд байсан гэж таамагласан ч эдгээр гэмт бүлэглэл АНУ-д зэвсэгт халдлага үйлдээгүй тул өөрийгөө батлан хамгаалах эрхээ хэрэгжүүлэх үндэслэл болохгүй гэж Сол дүгнэж байна.

2025 оны намраас хойш АНУ-ын цэргүүд хар тамхины хууль бус наймаатай тэмцэх зорилгоор Карибын тэнгис болон Номхон далайн зүүн хэсэгт зорчиж буй хөлөг онгоцнуудад цохилт өгч байна. “Southern Spear” ажиллагааг АНУ-ын хэвлэлүүд хүссэн үр дүнд хүргээгүй хэмээн мэдээлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top