Майк Уолтцыг НҮБ-д суух АНУ-ын байнгын төлөөлөгчийн албан тушаалд томилжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 09 сарын 22

АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах асан Майк Уолтц НҮБ-д суух АНУ-ын байнгын төлөөлөгчийн албан тушаалд томилогдож, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониk Гутерришт итгэмжлэх жуух бичгээ өргөн барьснаар үүрэгт ажилдаа албан ёсоор оржээ.

АНУ-ын Конгрессын Сенат есдүгээр сарын 19-нд Майк Уолтцыг энэ албан тушаалд томилсон бөгөөд дараа өдөр нь тэрээр Төрийн Департаментад тангараг өргөсөн байна. НҮБ-д суух АНУ-ын байнгын төлөөлөгчийн албан тушаал найман сарын турш эзэнгүй байсан бөгөөд НҮБ дахь АНУ-ын хэргийг түр хамаарагчаар Дороти Ши ажиллаж байсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top