"Өглөөний сонин"-ы өнөөдөр/2025.05.16/-ийн дугаар уншигч танаа очлоо. Манай өнөөдрийн дугаарт Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан уригдаж, "Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй" хэмээн ярилцлагаараа байр сууриа илэрхийллээ.
Мөн өнөөдөр эхэлж буй "Номын баяр" багагүй шуугиантай байх нь. Манай өнөөдрийн дугаараас зохиолч Ц.Энхтүвшингийн "Уншигч, зохиолчдын уулздаг хамгийн том баяр болж байна" ярилцлагыг сонирхож, "Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ" зэрэг "чихэнд чимэгтэй" мэдээг "номын хорхойтон"-ууд шимтэн уншина байх.
Мөн түүнчлэн III Чарльз хаан ордондоо яагаад нойтон салфетка, лаа хэрэглэхийг хориглосон тухай болон манай улсад УИХ-ын 37 гишүүн чуулганы танхимдаа ирж, хуралдаа суугаагүй шалтгаан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт боомтод ажилласан тухай, Монгол цэргийн музей Олон улсын музейн өдрийн нээлтээ өчигдөр нээхдээ, ямар үзүүлэнг шинээр дэглэсэн хийгээд ирэх онд тохиох 60 жилийн ойгоо угтан ямар ажил хийж байгаатай танилцаарай.
Цахим хувилбар
Сэтгэгдэл ( 0 )