Мэргэжлийн сүмогийн Нацү башёг ёкозүна цол горилон барилдаж буй озэки Ооносато 10 даваатай тэргүүлж, түүний араас 8 даваатай дөрвөн бөх нэхэж явна. Тэдгээрийн нэг нь ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн юм.
Хоошёорюү 3 болон 4 дэх барилдаандаа ялагдсанаас хойш 6 өдөр дараалан давлаа. Башёд 7 даваатай яваа найман бөхийн нэг нь сэкиваке Киришима Б.Лхагвасүрэн. Тэрбээр 9 дэх өдрийн барилдаанд Такэрүфүжид түлхүүлэн дохёгийн захад очихдоо толгой уургалан хөмрөөд давсан. Ингэж давахдаа хатуу хучсан элсэн дээр нүүрээрээ хүчтэй цохин унаад босож ирэхдээ шанаагаа арчихад шалбарч, улаан нялга болсон байлаа.
Сэтгүүлч түүнээс нүүрнийхээ арьсыг шалбартал унасан барилдааных нь талаар асуухад “Барилдааны бичлэгийг давтан үзээд би “Бид хоёрын хэн нь ч гэмтээгүй нь хачин юм шүү” гэж бодсон” хэмээн өгүүлжээ. Тэгэхэд нь сэтгүүлч “Та энийг тэгээд гэмтэл гэж бодохгүй байгаа юм уу?” гэж шалбарсан нүүрийг нь харахад, “Үгүй ээ, сүртэй юм биш. Харин давсандаа баярласан, сайхан байсан” гэжээ.
Нүүр нь халзархай, шалбархай гэртээ очиход гэр бүлийнхэн нь ямархуу угтсан талаар лавлахад “Охин минь их санаа зовсон байна лээ. Намайг яаж унасныг дуурайж үзүүлээд, их санаа нь зовсон байсан” гэж хэлэхдээ Киришима царай төрх илт зөөлөрч, баяр баясгалантай болоод иржээ.
Киришима озэки цол хүртчихээд ёкозүна цолны төлөө дайралт хийхийг хичээсэн ч гэмтлээс шалтгаалан хэсэгтээ хүссэн хэмжээндээ хүрч барилдаж чадаагүй. Харин одоо эргээд сэргэх шинжтэй байгаа билээ. Өнөөдрийн өрсөлдөгч нь Ичиямамото юм.
Сэтгэгдэл ( 2 )
ene uhna hend erleed bgaa yum bol durgui bolioch teneglene teneglene gehed tom tenegdeg jaahan huuhed bichdee
Энэ сумогоос уйддаггүй юм байх даа, эсвэл мөнгөнд дөрлүүлчээд нэг ийм юм бичсэн болоод байдаг юм болов уу