“Хамтарсан Засгийн газрыг огцруулъя” гэх жагсаал, цуглааны мөрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дуудаж уулзсан. Улмаар МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал хуралдах тов гарч, түүнээс ямар шийдвэр гарахаас хамаарч засагт хамтарсан намуудын удирдах шатны байгууллагууд мөн тус тусын хурлыг хийх болсон талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдөр Бага хурлын товын дагуу 15.00 цагаас МАН-ын Бага хурлын гишүүд Тусгаар тогтнолын ордон руу ирцгээсэн юм. Гэвч ирц хүрээгүй учир хурал нь хойшилж, 16.40 цагаас 67 хувийн ирцтэй эхэллээ гэсэн мэдээллийг МАН-ын хэвлэлийн алба нь өгөв. Хурлын эхэнд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, өнгөрсөн хугацаанд Засгийн газрын хийж, хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулжээ. Үүний дараа гишүүд намын дарга, Ерөнхий сайдын танилцуулга, мэдээллийг хаалттай горимоор хэлэлцэж эхэлжээ. Тус намын Бага хурал нь 369 гишүүнтэй, үүнээс 40 гаруй гишүүн асуулт асууж, үг хэлэхээр байгаа гэх сураг энэ үеэр дуулдав. Хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчдийг Тусгаар тогтнолын ордон, хурлын танхим руу нэвтрүүлээгүй. Гэхдээ хаалттай хаалганы цаанаас дуулдаж буйгаар бол хурлын уур амьсгал зөөлөн, гишүүдийн олонх нь Хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай. Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар "Нэгдүгээрт улсын эрх ашгийг, хоёрдугаарт намын эрх ашиг, гуравдугаарт хувийн эрх ашгийг эрэмбэлж шийдвэр гаргаарай" гэж Бага хурлын гишүүдэд уриалж байна гэх сураг сонсогдож байлаа.
Дугаар шилжих мөчид МАН-ын Бага хурал хаалттай үргэлжилж байв.
Нийгэмд халуун сэдэв болж, хүлээлт үүсгээд буй МАН-ын Бага хурлын эргэн тойронд нийгэмд үүсээд буй асуудлаар УИХ-ын гишүүн, улстөрч, эдийн засагчид, бусад намын дарга, тус намын гишүүдийн байр суурийг тодруулснаа хүргэе.
Д.Тогтохсүрэн:
/УИХ-ын гишүүн асан, МАН-ын Бага хурлын гишүүн/
-Нялхсын өвчин их байна, том эрх ашгаа харвал хамтрахаас өөр гарц байхгүй.
Б.Хэрлэн:
/УИХ-ын гишүүн/
-Нам бол нэг хүний биш, үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нэгдсэн нэг хэсэг хүмүүс учраас хуралдаж, хэлэлцэж байж шийдвэрээ гаргах байх. Ер нь бол Хамтарсан Засгийн газар ажиллах энэ хугацаанд улс орны хөгжилд шийдвэрлэх нөлөөг үзүүлэх томоохон шийдлүүдийг гаргаж чадсан гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Энэ бол Хамтарсан Засгийн газрын амжилт. Бидэнд цаашид хийхээр хүлээгдэж байгаа радикал шинжтэй томоохон өөрчлөлт шинэчлэлтүүд бий. Татвар, нийгмийн даатгалын шинэчлэл гэх мэт. Тэгэхээр, Хамтарсан Засгийн газар унах нь энэ ажлуудад сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй.
Д.Тэрбишдагва:
/УИХ-ын гишүүн асан, МАН-ын Бага хурлын гишүүн/
-Ажил хийж байгаа Засгийн газрыг шүүмжилж болно. Гэхдээ блок хийж болохгүй. Зарчим бол зарчмаараа, хууль бол хуулиараа явах ёстой.
У.Отгонбаяр:
/УИХ-ын гишүүн, МАН-ын Бага хурлын гишүүн/
-Төр тогтвортой байх ёстой гэсэн байр суурьтай байна. Гэхдээ өчигдөр хамтарсан Засгийн газарт багтсан Ардчилсан намын бүлгийн дарга нь анхнаасаа хамтрах ёсгүй байсан гэж хариуцлагагүй мэдээлэл хийсэн.
Х.Бадамсүрэн:
/"Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан, МАН-ын Бага хурлын гишүүн/
-Үр дүн гарч, улс оронд хэрэгтэй, ард түмний амьдралд нэмэр болох л ёстой гэж боддог. Улс орны эрх ашгийг аль ч нам явуулж, улс төр явуулах ёстой. Зарчим ойлгомжтой шүү дээ. Ерөнхий сайдын хүүгийн тухайд надад мэдэх зүйл алга. Мэдээлэл ч байхгүй байна. Хамтарсан Засгийн газар тодорхой ажил хийсэн.
М.Оюунчимэг:
/УИХ-ын гишүүн асан, МАН-ын Бага хурлын гишүүн/
Сөрөг хүчин дэмжиж ажиллавал МАН дангаараа Засгаа байгуулахад ямар ч асуудал байхгүй...
Л.Наранбаатар:
/УИХ-ын гишүүн, МАН-ын Бага хурлын гишүүн/
-Ерөнхий сайд авлига, хулгайтай манлайлан тэмцэж байгаа хүн. МАН дангаараа засаглах боломжтой.
Ч.Лодойсамбуу:
/УИХ-ын гишүүн/
-Ерөнхий сайд кнопоор тогтож үлдэхийн тулд УИХ-ын гишүүдийг нийт хоёр триллион /их наяд/ төгрөгөөр хахуульдаж эхэлсэн сураг дуулдлаа.
Б.Мөнхсоёл:
/УИХ-ын гишүүн/
-Ажил нугалах, эх орноо хөгжүүлэх талаасаа хамтарсан Засгийн газар байх ёстой.
Ж.Энхбаяр:
/УИХ-ын гишүүн, ХААХҮ-ийн сайд/
-Би сайд Л.Оюун-Эрдэнийн багийн гишүүн.Тийм болохоор Ерөнхий сайдынхаа байр суурийг бүх талаар дэмжих үүрэгтэй хүн. Засгаа дэмжинэ.
Н.Батшугар:
/УИХ-ын гишүүн, МАН-ын Бага хурлын гишүүн/
-Би байр суурь илэрхийлэхгүй. Хамтарсан Засгийн газрын талаар заавал хэлэх ёсгүй.
М.Нарантуяа-Нара:
/УИХ-ын гишүүн/
-Эм Си Эс" компани улс төрд ямар аймаар дураараа жаалдаг байсан юм бэ гэдгийг мэдээд үнэхээр гайхсан.
Ч.Ганхуяг:
/МАН-ын Бага хурлын гишүүн/
-Ерөнхий сайд нарыг нэг жил болоод огцруулж байснаараа бид өөдлөөгүй. Засгийн газар ажлаа үргэлжлүүлэх ёстой. Монголчууд эвлэлдэж нэгдэж байгаад Засгийн газраа байгуулаад олон том төслүүдийг эхлүүлсэн.
Су.Батболд:
/Хотын дарга асан/
-Төслүүдээ хэрэгжүүлж, улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьбал хамтраад эцсийг нь үзэх ёстой.
М.Билэгт:
/УИХ-ын гишүүн асан, МАН-ын Бага хурлын гишүүн/
-Намын даргынхаа үгийг ямартай ч сонсъё. Төгрөгийн ханш зэргээс харахад хамтарсан Засгийн газрын үр дүн төдийлөн харагдахгүй байна
Д.Жаргалсайхан:
/Эдийн засагч/
-Хамтарсан засгийг огцруулж том төслүүдийг зогсоох бололтой. Засгийн газрууд ээлж дараалан солигдох 90-ээд он давтагдах гэж байна. Энэ хэнд ашигтай вэ. Сайд болъё гэсэн гишүүдэд үү, эсвэл хэрэг нь илэрч эхэлсэн луйварчдад уу.
Ж.Баярмаа:
/УИХ-ын гишүүн/
-Бид Ерөнхий сайдын хүүхдийн өмнөөс найз охин руу нь бэлэг явуулаагүй. Тэгэхээр хэнийг буруутгаад байгааг ойлгохгүй байгаа юм. Өөрийнх нь хийсэн үйл шүү дээ.
С.Зулпхар
/УИХ-ын гишүүн/
-МАН ч бай, өөр нам ч бай хамтын шийдвэр олонхоороо гардаг. Улс орны маргаашийн ирээдүйг харж бид шийдвэр гаргана. Ерөнхий сайдын асуудал хувь хүний асуудал. Холбогдох хүмүүс ажиллаж байгаа учраас удахгүй хариу нь гарах байх.
Л.Энхнасан:
/УИХ-ын гишүүн/
- Хамтарсан Засгийн газар байгуулагдаад наймхан сар болж байна. Үр дүнг нь үзэх ёстой.
Б.Цогтгэрэл:
/МАН-ын Бага хурлын гишүүн/
-Дангаар засаглана гээд байгаа гишүүддээ хандаж хэлэхэд та нар улс төрийн ачаагаа дааж чадах юм уу? Сүйрэл болно шүү!
А.Ариунзаяа:
/УИХ-ын гишүүн, МАН-ын Бага хурлын гишүүн/
-Хамтарсан Засгийн газар байгуулах нь зүйтэй гээд анх нэгдэж байлаа. УИХ дахь дөрвөн намын төлөөлөлд санал тавихад хоёр нь татгалзаж, сөрөг хүчний ажлаа хийнэ гэсэн. Өнөөдрийн энэ хуралдаан манай намаас гарч байгаа санал биш. Бусад намууд хамтарсан Засгийн газар байх нь буруу гээд байгаа юм. Засгийн газар огцрох ёстой гэсэн байр суурь илэрхийлээд байгаа. АН-ын хувьд, бүлгийн дарга О.Цогтгэрэл "Хамтарсан Засгийн газар байх ёсгүй" гэж мэдэгдэж байна лээ. ХҮН намын Ж.Золжаргал гишүүн эсэргүүцэж, гарын үсэг зурсан. Тэгэхээр хамтарсан Засгийн газарт байгаа хоёр намын бодол нь өөрчлөгдсөн юм уу. Тийм бол бид энэ асуудалд яаж хандах вэ. Ийм учраас намын Бага хурлаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Засгийн газарт тулгамдаж байгаа асуудал юу байна, хамтарсан Засгийн газар байх уу, эс байх уу гэдгийг хэлэлцэхээр ирлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг мэдэхгүй байна.
Сэтгэгдэл ( 4 )
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу
МАНд. Итгээд сонгосон!!! гэтэл АН баХҮН тэй.хамтарсан.\nУналт?Огцролт?
МАН сонгогчдын итгэлийг хөсөрдүүлж, олигрхуудад үг дуугүй гутамшигтайгаар бууж өглөө.....олигархууд монголын төрийг удирдаж байгаа нь батлагдав....!!! үнэн ялагдав.... !!! Одоо баялагийн хулгайчдын эсрэг дуугарах зоригтой хүн байхгүй болж, тэд дураараа дургина....хөрөнгө хураах хууль, баялагийн сан үүрд баяртай болов....