Ооносатогийн гэр бүлд "урвагч" гэж зүхүүлж, гадуурхагдсан үе бий

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 24

Мэргэжлийн сүмогийн Нацү башёд түрүүлж, Японы Эзэн хааны цомыг 4 дэхээ хүртэхээр хүлээж буй озэки Ооносатогийн аав нь 184 сантиметр өндөр, 125 кг жинтэй бас л том хүн байдаг аж.

Хүү нь хэдхэн хоногийн дараагаар озэки гэх цолноос үүрд дэвшиж, ёкозүна болно. Үүнээс өмнө аав нь хүүгээрээ их бахархаж буйгаа ярьжээ.

“Миний хүү их сайхан сэтгэлтэй, бусдыг боддог хүн. Дунд сургуульд байхдаа Ишикава мужаасаа явж, Ниигатад очиж сүмод суралцахаар болсон юм. Тэр үед биднийг олон хүн урвагч гэж зүхсний дотор Важима ёкозүна ч байлаа. Ишикаваг сүмогийн өлгий нутаг гэж үздэг болохоор тэндээс өөр тийш явж сүмод суралцана гэхээр тэгсэн хэрэг.

Би залуудаа сүмо барилдаж байхдаа Ишикава мужаар дуудуулан гардаг байлаа. Харин хүүгээ өөр муж руу явуулчихсан болохоор Цүбата хотынхоо сургуульд ч ажиллах аргагүй болсон” гэж Ооносатогийн аав өгүүлжээ. Ниигатад суралцаж байхдаа Оносато Хакүхогийн цомд түрүүлж байсан юм билээ.

Ооносато их сургуулийн нэгдүгээр курст байхдаа оюутны ёкозүна цол хүртсэн бол 2, 3 дугаар курстээ сонирхогчдын ёкозүна болсон юм. Сонирхогчдын сүмогийн ёкозүна болсныхоо дараагаар аавтайгаа уулзаад уйлсан гэнэ. Яагаад гэхээр өөрөөс нь болоод аавыгаа нутагтаа, дуртай ажлаа хийж чадахгүй болсонд шаналж явдаг байж.

Аав нь тэгэхэд “Тийм юманд санаа битгий зов” гэж хэлсэн ч гэлээ дотроо бол хүүгээ сайхан сэтгэлтэй хүн болж өсжээ хэмээн олзуурхсан байна.

Кисэносато ёкозүна бол Ооносатогийн багш. Их сургуулийн нэгдүгээр курст байхад нь буюу оюутны ёкозүна болсных нь дараа өөрөө биечлэн очиж уулзжээ. “Тийм том биетэй япон хүн бараг байдаггүй болохоор би гайхсан. Тэгэхдээ бүр хамгийн их гайхсан нь хөдөлгөөн нь их хөнгөн. Аль хэдийн өөрийн гэсэн өвөрмөц барилдааны арга барилтай болчихсон байсан.

Гэхдээ сонирхогчдын сүмо бол мэргэжлийнхээс өөр. Ихэвчлэн өөрөөсөө жижиг хүмүүстэй барилддаг. Харин мэргэжлийн сүмод бол өөртэйгээ ижил хэмжээний том хүмүүстэй барилдахаар яах бол? гэсэн асуулт байсан. Би гэхээсээ тэр өөрөө манай дэвжээнд орохыг хүссэн гэвэл ононо. Мэдээж, засаж зааж өгөх юм их байсан” гэж ярьжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
OYUN(197.211.63.135) 2025 оны 05 сарын 26

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

1  |  0
Close menu