Мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн сүүлчийн өдрийн сүүлчийн барилдаанд ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн, энэ башёд нэгэнтээ түрүүлж, ёкозүна цолны болзлыг хангаад буй озэки Ооносатотой барилдана.
Сүмо сонирхогчдын арааны шүлсийг асгаруулам энэхүү амтат барилдааны өмнөх орой Хоошёорюү хонь, үхрийн мах цадталаа идсэн бололтой. Тэрбээр өчигдөр озэки Котозакүраг ялснаар ялалтын тоогоо 11-д хүргэж, тун тааруу эхлүүлсэн башёгоо тун давгүй өндөрлүүлэх гэж байна.
Ялангуяа одоо Ооносатог ялчихвал “Боллоо” гэхээс өөр яах билээ. Хоёр хүчтэний хэн хэнд нь алдах юм байхгүй. Нэг нь түрүүлчихсэн, нөгөө нь 11 давчихсан. Одоо хэн нь хэн бэ? гэдгээ үзэх цаг ирээд байна.
Өчигдөр Котозакүраг ялсны дараагаар Хоошёорюү ердийн эелдэг зангаараа инээмсэглэн сэтгүүлчтэй хошин маягаар хөөрөлджээ. “Таны бие хаа тун сайхан харагдаж байна шүү?” гэж сэтгүүлчийг хэлэхэд инээмсэглэн “Яагаад гэвэл би мах их идэж байгаа байхгүй юу! Башёгийн үеэр хонь, үхрийн мах их иддэг юм. Башёгийн явцад жин нэлээн хасагддаг болохоор цадталаа иднэ шүү дээ” хэмээгээд инээмсэглэжээ.
Тэгэхээр нь сэтгүүлч “Өнөөдөр та бас мах идэх үү?” гэхэд “Тэгэлгүй яахав” гэж гайхсан маягтай харснаа “Ийм ойлгомжтой юм битгий асуу л даа” гэж нэмж хэлээд явж оджээ.
Сүүлчийн өдөр хүртэлх 14 барилдаандаа бүгдэд нь давж, хүч чадлаа гайхуулаад буй озэки Ооносатотой Хоошёорюү өмнө нь 7 удаа тааран барилдахдаа 5-д нь ялсан дүнтэй. Өөрөөр хэлбэл, Ооносатогийн хувьд хамгийн эвгүй өрсөлдөгч нь юм. Цаашид олон жил зүүн баруунаас босох хоёр залуу ёкозүнагийн ёкозүна озэки цолтой тулж буй сүүлчийн барилдаан энэ болно.
Сэтгэгдэл ( 3 )
iim balai buduun gahainuudiig yamar orkuud ni uzdeg bnaa zavaarsan yum aa.mah iddeg geed ichih ch ugui sejgiin gulug ve
Хөөрхөн шүү манай хоошёорюү.
Далайн байцааг хөлдүү хонины гуяар бяц цохихгүй юу хэ хэ