Мэргэжлийн сүмогийн Нацү башёд 14 ялалт, 1 ялагдалтайгаар түрүүлсэн озэки Ооносатог Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооны гишүүд санал нэгтэйгээр ёкозүна цолд дэвшүүллээ.
24 настай Ооносато озэки цолтойгоор сүүлийн хоёр башёд түрүүлсэн нь ёкозүна цолын болзлыг бүрэн хангасан дүн юм. Маргааш буюу энэ сарын 28-нд Сүмогийн Холбоо Захирлуудын ээлжит бус хурал хийхдээ 75 дахь ёкозүнагаар өргөмжлөх болно.
Нацү башёгийн маргааш нь буюу 26-нд Ооносато хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Энэ үеэр ёкозүна Хоошёорюүтай тэмцэлдэх, давах хүсэл нь буцалж буйгаа нуулгүй мэдэгдсэн юм. Нэг ч уналгүй түрүүлэх хүсэлд нь сүүлчийн өдөр ёкозүна Хоошёорюү саад хийж, тэдний хоорондын барилдааны харьцаа 2:6 болж холдсон. “Сэтгэл доторх тэмцлийн галыг асаах шиг боллоо. Тэр бол миний давж гарах ёстой хана хэрэм” хэмээн Ооносато мэдэгдсэн.
1958 оноос эхлэн мэргэжлийн сүмо жил бүр зургаан башётой болсноос хойш Важима 21 башё барилдаад ёкозүна цол хүртсэн нь дээд амжилт байлаа. Тэгвэл Ооносато энэ амжилтыг эрс ахиулж, ердөө 13 башёгийн дараагаар ёкозүна цолд хүрч байна. Гэхдээ сонирхогчдын сүмогийн ёкозүнагийн хувиар макүшитагийн 10 дээр шууд эрэмбэлэн сүмод оруулсныг нь дурдах нь зөв биз ээ.
Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооны гишүүд ээлж дараалан Ооносатог магтан, барилдааныг нь бахдан ярьсан байна.
“Ооносато энэ башёд онцгой байлаа. Энэ залуу цаашид улам чангарах болно. Ингэснээр нэгэн шинэ эрин эхэлж байна. Хоошёорюү энэ хоёр сүмогийн ертөнцийг олон жил магнайлна гэж найдаж байна” хэмээн Уичиро Ошима өгүүлжээ.
Тэгвэл Кажүми Мүросэ “Ийм том биетэй залуу япончуудын том итгэл найдварыг хүлээж, дэмжих сэтгэлийг төрүүлэх болно. Өмнөх ёкозүна цолтнуудаас ч дээр сайхан уур амьсгал бүрдүүлнэ гэж найдъя” гэсэн байна.
“Ёкозүна цолтны зангарагтай нь нэвт харагдаж байна лээ. Бэйсболоор зүйрлэвэл Шохэй Охтани шиг од болж гялалзах болов уу” гэж Ясүко Икэнобо ярьжээ.
Харин хорооны өөр нэгэн гишүүн Ясүши Манаго “Ямар ч эргэлзээ, өөлөх юм алга. Ийм бие хаатай хүн гэхэд хөдөлгөөн нь хөнгөн, хурдан юм. Их хүч тамираа олон жил хадгална гэж найдъя. Олон жилийн дараагаар хоёр ёкозүнатай болох нь ээ” хэмээн сэтгэл хөдлөлөө илэрхийлжээ.
“Ухаан санаагаа хянаж, удирдаж байгаа, ур чадвар, хүч тамираа мэдрүүлж байгаа нь түүх бүтээх ёкозүна болно гэсэн бодол төрүүллээ. Ооносатог дэмжигчдийн том ертөнц бий болох байх” гэж Мисако Конно хэлжээ.
“Хоёр ёкозүна сүүлийн өдөр түрүүлэхийн төлөө эцсийн хүчээ шавхан барилдахыг тэсэн ядан хүлээе” хэмээн Шигэрү Уэхара мэдэгджээ.
Харин тус хороон тэргүүн Тадамори Ошима “Өдөр бүр дарамтыг давж чадаж байгаа нь сайн байна. Энэ бол сэтгэлийн тэнхээг нь харуулж буй хэрэг шүү дээ. Маш маш богино хугацаанд ёкозүна боллоо. Биднийг итгэлийг алдалгүй бэлтгэлээ улам хичээн хийнэ гэж найдаж байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 16 )
ANUSDI BOOW XXNO VANXANDAAD80955877
ANUSDI BOOW XXNO VANXANDAAD80955877
ANUSDI BOOW XXNO VANXANDAAD80955877
ANUSDI BOOW XXNO VANXANDAAD80955877
ANUSDI BOOW XXNO VANXANDAAD80955877
ANUSDI BOOW XXNO VANXANDAAD80955877
ANUSDI BOOW XXNO VANXANDAAD80955877
Сайхан залуу байна.Амжилт хүсьэ
Оносато -д баяр хүргэе. Сайхан бөх байна. Олон түрүү авдаг бөх байхыг ерөөе.
Яаж ийж байгаад нэг япон ёкозунатай болдог доо, тэгээд тэр нь нэг л болж өгдөггүй, тэгсхийгээд зодог тайлдаг даа, тэр жишгээрээ явчихгүй л бол яах вэ дээ
ха очиж овоо царайлаг япон байна шүү япончууд үнэн царай муутай даа
ха очиж овоо царайлаг япон байна шүү япончууд үнэн царай муутай даа
ха очиж овоо царайлаг япон байна шүү япончууд үнэн царай муутай даа
...ЯПОНЧУУД БАЯРЛАХ НЬ АРГАГҮЙ АРГАГҮЙ ОЛОН ЖИЛ МОНГОЛ СУМОЧИДОД ДАРЛУУЛЛАА.... ХАРИНЧ ТЭСВЭРТЭЙ АРД ТҮМЭН ЮМ ТЭХДЭЭ МАГТААЛ ХЭТЭРВЭЛ ЮУ БОЛДОГИЙГ БАС САНАХ ХЭРЭГТЭЙ...
...ЯПОНЧУУД БАЯРЛАХ НЬ АРГАГҮЙ АРГАГҮЙ ОЛОН ЖИЛ МОНГОЛ СУМОЧИДОД ДАРЛУУЛЛАА.... ХАРИНЧ ТЭСВЭРТЭЙ АРД ТҮМЭН ЮМ ТЭХДЭЭ МАГТААЛ ХЭТЭРВЭЛ ЮУ БОЛДОГИЙГ БАС САНАХ ХЭРЭГТЭЙ...
...ЯПОНЧУУД БАЯРЛАХ НЬ АРГАГҮЙ АРГАГҮЙ ОЛОН ЖИЛ МОНГОЛ СУМОЧИДОД ДАРЛУУЛЛАА.... ХАРИНЧ ТЭСВЭРТЭЙ АРД ТҮМЭН ЮМ ТЭХДЭЭ МАГТААЛ ХЭТЭРВЭЛ ЮУ БОЛДОГИЙГ БАС САНАХ ХЭРЭГТЭЙ...