Роналдо Трампад өмсгөлөөрөө дамжуулан үзэл бодлоо илэрхийлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 17

Португалын шигшээ багийн ахлагч Криштиано Роналдо Дос Сантос Авэйрогийн өмсгөлийг Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Коста АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад бэлэглэсэн байна.
 


Канадад Трамп Их 7-гийн уулзалтад оролцож байгаа. Энэ үеэр цагтаа Португалын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Антонио Коста шигшээ багийнхаа ахлагч Криштиано Роналдогийн өмсгөлийг бэлэглэсэн юм.
 


Өмсгөл дээр Роналдо “Дэлхийн энхтайвны төлөө тоглоё!” гэж бичээд гарын үсгээ зуржээ. Энэ үгс бол сүүлийн өдрүүдэд хурцдаад буй Иран, Израилийн дайныг зогсоохыг уриалж, Дэлхийд энхтайвныг тогтоохын төлөө шийдвэртэй алхам хийхийг хүссэн утгыг илэрхийлжээ.
 


Роналдогийн өмсгөлийг бэлгэнд авсныхаа дараагаар Доналд Трамп  “Мөдхөн Иран, Израилийн хооронд энхтайван тогтох болно. Энэ сэдвээр олон яриа хэлэлцээр өрнөж байгаа” хэмээн мэдэгджээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu