ЦЕГ-ын ХМОНХХ-ийн даргаар Цагдаагийн дэд хурандаа Д.Мөнххуяг томилогджээ

Б.Цог | Zindaa.mn
2025 оны 06 сарын 20

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнххуяг томилогдлоо. 

Тэрбээр, Хэсгийн төлөөлөгч, эрүүгийн төлөөлөгч, эдийн засгийн ахлах төлөөлөгч, эрүүгийн ахлах мөрдөгч, Санхүү, аж ахуйн албаны Төлөвлөлт, дотоод ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, Архангай аймгийн цагдаагийн газрын дарга, Дотоод хяналт-аюулгүй байдлын газарт ахлах байцаагчаар ажиллаж байсан ажлын туршлагатай бөгөөд цагдаагийн байгууллагад 23 дахь жилдээ ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu