Мэргэжлийн сүмогийн 71 дэх ёкозүна, мөдхөн 40 насны босго давах ёкозүна Какурюү М.Ананд бие даан удирдах Отаваяма дэвжээгээ өчигдөр албан ёсоор нээлээ. Түүний дэвжээнд Киришима Б.Лхагвасүрэн болон өөр есөн сүмоч шавь болж оржээ.
“Бороогүй, сайхан өдөр байна. Өнөөдөр аавын минь төрсөн өдөр. Ийм бэлэгтэй сайхан өдөр дэвжээгээ нээж, сайхан дурсамж үлдээж байгаадаа баяртай байна” хэмээн Какурюү өгүүлжээ.
Өнгөрсөн өвөл Какурюү Отаваяма ояката болсноос хойш албан ёсоор дэвжээгээ Токиогийн Сүмида дүүрэгт нээж буй нь энэ юм.
“Бөхчүүд маань хүчтэй төдийгүй хувь хүнийхээ хувьд сайн сайхан зан чанартай хүмүүс байгаасай гэж хүсэж байна. Бүхний хайрыг татсан бөхчүүд болоосой. Бид нэг гэр бүл, ах дүүс болж цаг хугацааг хамтдаа өнгөрүүлэх ч гэлээ бэлтгэл эхлэхээр өрсөлдөгчид болж, хоорондоо өрсөлдөн тэмцэлдэж, нэг нэгнээ сайжруулах болно. Бэлтгэл, тэмцээний үе болон амралтыг маш ойлгомжтой, тодорхой зааглах болно” хэмээн Какурюү мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 3 )
Гоё эхнэртэй гоё ах бн. Ахад амжилт хүсэе. Олон ёкозунатай болоорой
Гоё эхнэртэй гоё ах бн. Ахад амжилт хүсэе. Олон ёкозунатай болоорой
avgain ymar buldog tharaitai yum ehnereese bolj asuudal uuseh undur