Мерц: Ираны эсрэг АНУ-ын үйлдлийг буруутгах шалтгаан байхгүй

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 24

Германы канцлер Фридрих Мерц Ираны эсрэг АНУ болон Израилын авч буй арга хэмжээг шүүмжлэх шалтгаан харагдахгүй байна гэж мэдэгджээ.

Үүнтэй зэрэгцэн НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте АНУ-ын Иранд өгсөн цохилт нь олон улсын эрх зүйг зөрчсөн гэж үзэхгүй байна гэж мэдэгдэв. Тэрбээр Иран улс цөмийн зэвсэгтэй болж, ашиглах вий гэхээс илүү айж буйгаа илэрхийлсэн байна. НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Марк Рютте АНУ Европын орнуудад байрлуулсан цэргийн бие бүрэлдэхүүнийг цөөлнө гэсэн мэдээллийг цуурхал хэмээн мэдэгджээ.

Харин Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ-ын Иран дахь цөмийн дэд бүтцийг устгах зорилгыг дэмжиж буйгаа илэрхийлээд харин эдгээрт өгсөн цохилтууд нь хууль, эрх зүйн үндэслэлгүй болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Франц улс асуудлыг зөвхөн дипломат арга замаар шийдвэрлэх ёстой гэж үзэж байгааг Макрон онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu