Дэлхийн хоёрдугаар дайн, Хятадын ард түмэн Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялсны 80 жилийн ойд зориулсан цэргийн парад Бээжин хотноо есдүгээр сарын 3-нд болно гэж Хятадын Коммунист намын Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга Ху Хэпин мэдээлжээ.
Есдүгээр сарын 3-ний өглөө Бээжингийн Тяньаньмэний талбайд хүндэтгэлийн жагсаал болно. Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин үг хэлнэ гэж Ху Хэпин онцолжээ.
Цэргийн парадын үеэр БНХАУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хэрэглэж байгаа зэр зэвсгээс гадна шинэ үеийн хиймэл оюун ухаанд суурилсан цэргийн техник, хэт авиан зэвсэг зэргийг танилцуулах юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ ойдоо Японы ЁС-ыг уривал гоёооо