БНХАУ-д шинэ үеийн бөмбөгдөгч онгоц бүтээхийг уриалжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 26

АНУ үл үзэгдэгч В-2 бөмбөгдөгч онгоцоор Иранд агаарын цохилт өгсний дараа Хятадын Ардын чөлөөлөх арми аль болох богино хугацаанд өөрийн гэсэн стратегийн Н-20 бөмбөгдөгч онгоц бүтээхийг уриалжээ.

Стратегийн бөмбөгдөгч онгоц цөмийн болон энгийн пуужингаар цохилт өгөх чадалтай. Энэ бол аливаа цэргийн их гүрний хувьд амин чухал зэвсэг юм гэж Хятадын Ардын чөлөөлөх армийн зааварлагч асан Сун Жунпин онцолсон байна.

Хэдийгээр Хятад улс зургаа дахь үеийн сөнөөгч болон алсын зайн тусгалтай пуужин бүтээх ажилд ихээхэн дэвшилд хүрээд байгаа хэдий ч орчин үеийн бөмбөгдөгч онгоц хараахан бүтээгээгүй байна. АНУ-ын Иранд хийсэн цохилт ийм төрлийн цэргийн онгоцны ач холбогдлыг тодотгосон гэж цэргийн шинжээчид итгэлтэй байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.91.172) 2025 оны 06 сарын 27

Хужаа нар оюуны өмчийн хулгай хийхээр шамдан улайрах болж байна гэсэн үг

0  |  0
Зочин(103.57.92.30) 2025 оны 06 сарын 26

Оросууд согтуу цэргүүдийн аархал, агсамналаар, хятад болон америкууд технологиор дэлхийн шилдэгт багтдаг болоод удаж байна.

0  |  0
зочин(66.181.166.196) 2025 оны 06 сарын 26

Хятад АНУ-тай эн тэнцүү өрсөлдөхийг, хол хоцрохгуйг хичээж байна даа, ОХУ ч энэ хоёроос хол хаягдаж хоцорсон юм шиг байна даа, яваандаа хоорондын зай ялгаа нь бүр л нэмэгдэх байх даа, кк

0  |  0
Close menu