Хятад улс гаднын орнуудын уул уурхайн төслүүдэд оруулж буй хөрөнгө оруулалтаа эрчимтэй өсгөж байгаа тухай Financial Times мэдээлжээ.
Хятадын компаниуд геополитикийн нөхцөл байдал хүндрэхээс өмнө нь богино хугацааны цонх үеийг ашиглан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна гэж Appian Capital Advisory судалгааны төвийн шинжээч Майкл Герб онцолжээ.
2024 онд гэрээ хэлцлийн нийт өртөг 100 сая ам.долларыг давсан бол энэ онд эл хандлага үргэлжилж байна. Тухайлбал, Zijin Mining компани Казахстанд алтны уурхайг 1.2 тэрбум ам.доллароор худалдан авахаар төлөвлөж байгаа бол , Baiyin Nonferrous Group компани Бразилын Mineracao Vale Verde компанийг 420 сая ам.доллароор худалдан авчээ.
Сэтгэгдэл ( 0 )