Мэргэжлийн сүмогийн Нагоя башё энэ ням гаригт IG Arena-д эхэлнэ. Дөрвөн жилийн дараагаар башёд хоёр ёкозүна барилдах гэж байна.
Хоёулаа энэ онд ёкозүна бол хүртсэн, үе тэнгийн хоёр ёкозүнагийн эхний тулаан энэ башёгийн сүүлчийн өдрийн сүүлчийн барилдаан байх болно. Башёгийн өмнөх бэлтгэл дээр хоёулаа дөрвөн удаа барилдахад Хоошёорюү 3 давж, 1 ялагдсан. Гэхдээ бэлтгэл бол бэлтгэл. Барилдаан бол өөр. Үүнийг ч хоёулаа нарийн сайн тооцож байгаа нь ойлгомжтой.
.jpg)
Нагоя башёгийн эхний хоёр өдрийн оноолт гарсан байна. Хоошёорюү С.Бямбасүрэн эхний өдөр комүсүби Такаясүтай, хоёр дахь өдөр Вакамотохарүтай таарчээ. Харин Ооносато эхний өдөр комүсүби Оошёома П.Дэлгэрбаяртай, хоёр өдөр Украины Аонишикитэй учраа таарсан байна. Японы хэвлэлүүдийн мэдээгээр бол Хоошёорюүтай эхний өдөр учраа таарсан Такаясү бэлтгэл дээр их сайн байгаа сурагтай.
.jpg)
Энэ башёд Макүүчид Хоошёорюүгаас гадна Киришима Б.Лхагвасүрэн, Оошёома П.Дэлгэрбаяр, Онокацү Б.Чойжилсүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошома Г.Мөнхсайхан, Рога А.Амарсанаа нарын зэрэг монгол сүмочид барилдана.
Нагоя башёд сэкиваке Даейошо болон Эндо нар бэртлийн улмаас барилдах боломжгүй гэсэн мэдээ саяхан цацагдсан байна.

Сэтгэгдэл ( 1 )
Киришма маань яасан вэ?