Хоошёорюү эвгүй өрсөлдөгчөө давж, башёг өнгөтэй эхлэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 13

 

Мэргэжлийн сүмогийн Нагоя башё эхэллээ. Дөрвөн жилийн дараагаар хоёр ёкозүнатай башё болж буй тул үзэгчдийн анхаарлыг гойд татахын зэрэгцээ мөн шинэ газар буюу IG Arena-д болж буйгаараа онцлог юм.

Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэнгийн хувьд эхний өрсөлдөгч нь озэки Такаясү байлаа. Бэлтгэл их сайтай байгаа нь дуулдсан Такаясү угаасаа л Хоошёорюүгийн хамгийн эвгүй өрсөлдөгч нь. Ямартаа л хоорондоо яг барилдсан албан ёсны харьцаа 1:9 байхав. Сүүлийн гурван барилдаандаа дараалаад ялагдчихсан.

Гэхдээ энэ удаад шинэ газар эвгүй өрсөлдөгчтэйгээ эхэлж таарсан ч хүссэнээрээ барилдаж онцгой бяртай бөхийг сөхөж гэдийлгээд, араар нь гишгэж дайраад давлаа.

“Шинэ газар өөрийнхөөрөө барилдаж, ялсандаа жаргалтай байна. Такаясүтай барилдахдаа би хэцүү гэх ч юмуу тийм юм огт бодож байгаагүй. Сүмод шимтэн дурлагчийн хувиар би өөрөө хүртэл хоёр ёкозүнатай болсонд баяртай байгаа. Ооносато миний өмнөхөн давсан. Тэгэхэд би нэг их юм бодоогүй. “Тэр давлаа” л гэж бодсон. Ер нь башё бол хувь тамирчны тэмцэл болохоос бусдыг бодох зүйл биш. Би зөвхөн өөрийнхөө л өмнөх барилдаанаа бодож яваа. Тэгээд л гүйцээ” гэж Хоошёорюү өгүүлжээ.

Ёкозүна Ооносатогийн хувьд эхний өдөр Оошёома П.Дэлгэрбаяртай таарч, хүчтэй түрэлтээр төвөггүйхэн дохёгоос гаргасан юм.

Харин озэки Котозакүраг украин залуу Аонишики хагалж татаад сөхрүүлчихсэн. Киришима Б.Лхагвасүрэн жин нэмсэн болов уу гэмээр харагдаж байлаа. Эхний өрсөлдөгч Вакамотохарүг хурд хүчээр ааглан түрж гаргасан.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.83.66) 2025 оны 07 сарын 14

Эрхэм ноён/хатагтай,\n”Адитяпрадхан” эмнэлгийн бөөрний донор яаралтай шаардлагатай байгааг бид олон нийтэд мэдээлмээр байна. Бөөрөө өгөхдөө 100 хувь үнэнч, нухацтай ханддаг хүмүүс 780,000 ам.долларын нөхөн төлбөр авах боломжтой.\n\nСонирхсон хандивлагчдыг dr.pradhan.urologist.lt.col@gmail.com хаягаар бидэнтэй яаралтай холбоо барихыг зөвлөж байна.

0  |  0
Лр(202.9.47.49) 2025 оны 07 сарын 14

Та дэлхийгээс явах болжээ

0  |  0
Зочин(202.126.90.154) 2025 оны 07 сарын 14

Зайлуул, одоо энэ сумог үздэг хүн байдаг юм болов уу, бараг л мартагдсан дууль шахуу

0  |  1
Close menu