Улсын гарьд Д.Рагчаагийн хүү Жюүрёо зиндаанд дэвшлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 30

Нагоя башё өндөрлөсний дараахан Мэргэжлийн Сүмогийн Холбоо уламжлал ёсоор дараагийн башёд Жюүрёо зиндаанд дэвшин барилдах бөхчүүдийн нэрийг тодруулан, зарлалаа.

Нийт таван бөх есдүгээр сард Жюүрёо зиндаанд дэвшин барилдахаар болсны дотор Такасаго буюу Асасэкирюү Б.Дашнямын удирдаж буй дэвжээнээс гурван бөх зэрэг сэкитори болж байна. Энэ нь сүмод сүүлийн 46 жилийн турш үзэгдээгүй амжилт боллоо. Такасаго дэвжээнээс озэки цол хүртэж явсан эдүгээ 31 настай Асанояма, 24 настай Ишизаки мөн 26 настай Асахакүрюү Р.Жамъянтогтох нар сэкитори болж байна.
 


Р.Жамъянтогтох бол улсын гарьд Дамбийн Рагчаагийн хүү юм. Бөхийн мундаг удамтай энэ хүү Нагоя башёд Макүшита зиндаанд 7 барилдаж, бүгдэд нь давж түрүүлснээр ийнхүү Жюүрёо руу дэвшлээ. Асахакүрюүгийн биеийн өндөр 182 сантиметр, биеийн жин 144 кг байна. 2023 оны гуравдугаар сард анх мэргэжлийн сүмогийн дэвжээнээ гарч, 15 башёгийн дараагаар ийнхүү сэкитори боллоо.
 


Асахакүрюүгаас гадна Монголын өөр нэгэн хүчтэй, бяртай залуу Шагдарсүрэнгийн Далайбаатар буюу Кёкүкайюү Жюүрёод гарч ирж байна. Тэрбээр 2024 оны есдүгээр сард Макүшитагийн 28-д эрэмбэлэгдэн мэргэжлийн сүмод орж ирээд зургаан башёгийн дараагаар Жюүрёод дэвшлээ.

Кёкүтэнхо Н.Цэвэгнямын удирдаж буй Ошима дэвжээний энэ залуу сүмоч Баянхонгор аймгийн уугуул, 25 настай, биеийн өндөр 182 сантиметр биеийн жин 153 кг ажээ. Ийнхүү хоёр ч монгол сүмоч сэкитори боллоо.  

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
OYUN(197.211.63.62) 2025 оны 08 сарын 02

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY NOW TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000

0  |  0
ИРГЭН(103.57.94.229) 2025 оны 07 сарын 31

Өвөө чинь энэ насан дээрээ шуугиуулаж явсан шүү залуу минь!!! Амжилт хүсье

0  |  0
OYUN(197.211.63.62) 2025 оны 07 сарын 31

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

1  |  1
OYUN(197.211.63.62) 2025 оны 07 сарын 31

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  1
Монгол хүн(202.9.46.15) 2025 оны 08 сарын 01

Рагчаа гарьдын хүү Р.Жамъянтогтох бол агуу Дархан аварга Д.Цэрэнтогтохын зээ хүү болж таарах нь гэж бодогдлоо.\nЗөв үү?

5  |  0
Зочин(202.126.91.57) 2025 оны 08 сарын 04

Хэнд хэрэгтэй сумо вэ, одоо энийг үздэг хүн Монголд бас байна аа

1  |  3
Close menu