Орост АИ-92, АИ-95 бензиний үнэ дахин өслөө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 19

Өнөөдөр ОХУ-ын Санкт-Петербург хотын бараа-түүхий эдийн бирж дээр АИ-92, АИ-95 маркийн бензиний үнэ дахин өсөж, дээд үнэдээ хүрлээ.

АИ-92 маркийн бензиний үнэ тонн тутамдаа 71 970 рубль буюу +0.93 хувиар, АИ-95 маркийн бензиний үнэ тонн тутамдаа 81 337 рубль буюу +1.29 хувиар өсчээ.

АИ-95-ийн үнэ энэ сард хэд хэдэн удаа дээд үнийн дүнгээ ахиулсаар байна. Наймдугаар сарын 1-нд тонн тутам нь 76 117 рубль байсан юм. Харин АИ-92 бензин 2023 оны намар тонн тутамдаа 70 508 рубльд хүрсэн  үнийн дээд цэгийг даваад байна. Дизель түлшийн үнэ тонн тутамдаа 60 256 рубль болж, +1.66 хувиар өслөө.

ОХУ-ын Эрчим хүчний яам наймдугаар сарын эхээр гаргасан мэдэгдэлдээ дотоодын хэрэгцээг бүрэн хангахуйц нөөц байгаа тухайгаа дурдсан. Харин бензин экспортлохыг хориглосноо сануулсан юм.

ОХУ наймдугаар сард тавьсан хоригтоо Монгол улсыг хамруулалгүй, бензин экспортолсон. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Мишустинтай утсаар ярьж, экспортын хоригт Монгол улсыг цаашид хамруулахгүй байхыг хүсэхэд үүнд анхаарч ажиллахаа мэдэгдсэн тухай мэдээ түгсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.117.58) 2025 оны 08 сарын 20

Энэ үнэ зөвхөн Орос улсад нэмэгдэж байгаа шүү дээ манай улстай бүтээгдэхүүн тогтвортой үнээр нийлүүлэх гэрээтэй биз дээ энийг далимдуулж импортлогч компаниуд үнээ нэмэх сууриа л бэлдэж байгаа арга шүү дээ нийт масс-д буруу ташаа мэдээлэл түгээх ээ болимоор байна

0  |  0
Top