Зуны аялан бэлтгэл барилдаанд 40 настай Тамаваши Б.Мөнх-Оргил нурууны өвдөлтийн улмаас оролцож чадахааргүй болжээ. Нурууны хурц өвдөлт гэсэн магадлагаа өгсөн байна.
Тамаваши Б.Мөнх-Оргил 2004 оны гуравдугаар сараас буюу эдүгээгээс 21 жил 5 сарын өмнө мэргэжлийн сүмогийн хамгийн доод зиндаанаас эхлэн нийтдээ 122 башёд дараалан нэг ч барилдаан алгасалгүй барилдсан гайхамшигтай амжилтын эзэн тул Төмөр хүн хочийг хүртсэн нэгэн.

Өнгөрсөн Нагоя башёд маэгаширагийн 4 дээрээс эрэмбэлэгдэн 11 ялж, 4 ялагдсан амжилттай дуусгасан. Энэ сарын 30-нд Сүмогийн Холбооноос гаргах банцүкэгээр саньякү цол хүртэх магадлал байгаа. Хэрвээ тэгвэл саньякү цолыг хамгийн ахмад насандаа хүртсэн бөх болж нэгэн дээд амжилт тогтоох юм.
Гэвч нурууны өвчний улмаас ойрын хэдэн хоногуудад бэлтгэл хийх боломжгүй болсон байна. Аки башё есдүгээр сарын 14-нд Токиод эхэлнэ. Тэр хүртэлх 20 гаруй хоногийн хугацаанд өвчин намдаж, улмаар Төмөр хүн дахин барилдаж эхэлнэ гэж найдаж байна.

Сэтгэгдэл ( 11 )
Тамабашигаа барилдахыг харах сайхан шүү.
Энэ санаатай.. одо боль юм хэтрэхээрэй дэмий хө.. дураараа нөхөр шүү..
2 түрүүтэй билүү домог юм даа
Т.Мөнх-Оргил хүү минь нуруугаа маш сайн эмчлүүлээрэй. Чамайг даваасай гэж мааниа уншдаг юм. Эрүүл мэнд чухал гэдгийг сайн бодоорой доо.
Т.Мөнх-Оргил хүү минь нуруугаа маш сайн эмчлүүлээрэй. Чамайг даваасай гэж мааниа уншдаг юм. Эрүүл мэнд чухал гэдгийг сайн бодоорой доо.
нуруугаа эдгээгээд биеэ эрүүл болсны дараа барилдсан нь дээрээ. Тэртэй тэргүй олон рекордын эзэн болсон юм чинь эрүүл мэндээ бодолгүй яахав дээ...
Ганц нэгэн атаархуу хүн хог байх юм аа!! Монгол хүний сайхан амжилтанд бахархаж чадахгүй тэнэгдээх юм. Муу муухай юм харахаараа бахархдаг новшнуудыг дэлхий яаж даадаг байна аа!!
Бөхийн ямар ч удам гээд байх юм байхгүй сагс тоглодог 1хороололын хүү бөхийн хүнд төрлөөр барилдаж Монгол хүний нөөц бололцоог бахтай харуулж байна
Олон сайхан амжилт дээшлүүлж Аки башё эхэлхээс өмнө сайн эмчлүүлж барилдах хүсэж байна \n
shunald hizgaar bii daraa daraag.n uls damjuulj ugj sur Mongolchuud aa eruul mend juhal u mungu juhal u . ami bich ganth oldoh amdral aa chadahgui baidag thagaa zoriulah alba bna u ugaasa chadahgui shunal uriig n zovooj ehlev de shunaj sain hunii dur esgej amdrah tamaa chadahgui bol uguud eh orondoo ochih thag bolj de
Хэд хоногийн зай байна, нуруугаа илааршуулаад башёдаа хүчийг үзүүлээрэй. 40 нас гадны сумочдод л ахимаг сонсогддог байх, монголд идэр насанд тооцогддог шүү. 9 сарын башедаа саньяку цолтой 8 - аас дээш давчихвал ч Сумогийн түүхэнд дахин давтагдахгүй бас нэг рекорд болно шүү. Нуруугаа л илааршуулаад аваарай. Бид зурагтынхаа дэлгэцийг цоортол ширтээд заримдаа амьсгаа авахгүй шахам харж суудаг шүү. Хүн амын тоогоороо Японоос 40 дахин цөөхүүлээ монголчуудын хэдхэн хүү японы Үндэсний нэг бахархал болсон сумогийн гол гол дээд амжилтыг өвөртөлчихсөн суудаг, бахархалтай.