Путин цахилгаан тамхийг бүрэн хориглохыг дэмжжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 25

ОХУ-ын Төрийн дум ойрын хоёр сарын хугацаанд вейп буюу цахилгаан тамхийг бүрэн хориглох хуулийг батлахаар шулууджээ. Энэ талаар Төрийн думын дарга Вячеслав Володин мэдэгдсэн байна.

Оросын хоёр ч мужийн амбан захирагч цахилгаан тамхийг хорих нь зөв гэсэн байр суурийг өмнө нь илэрхийлж байсан юм. Тэгвэл Нижегород мужийн амбан захирагч Глеб Никитин улсынхаа Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахдаа энэ талаар санал бодлоо хуваалцаж, дэмжлэг авсан байна.

Путин цахилгаан тамхийг бүрэн хориглохыг дэмжсэн байр сууриа илэрхийлсний дараагаар Орост энэ дагуу хуулийг ойрын хугацаанд батлах ажил эхлэв.

“Би тэр саналыг шууд хүлээн авч, дэмжсэн. Яагаад гэвэл зөв санал байсан” хэмээн Владимир Путин өгүүлжээ. Сүүлийн үед хэд хэдэн улсад цахилгааны тамхийг хориглох тухай яриа гарах болсон. Их Британид цахилгаан тамхины үнийг нэмэх замаар хэрэглэгчдийн тоог багасгах нь зөв гэсэн санаачлага гарсан. Цахилгаан тамхи хүүхэд залуусын дунд богино хугацаанд өргөн дэлгэрснээр тамхинд орогсдын тоо гурав дахин нэмэгдэх шинжтэй байгааг ч гадаадын зарим хэвлэлүүд онцлон дурдсан юм.

“Цахилгаан тамхи нь уушгинд янз бүрийг эмгэг үүсгэгч бичил биетүүдийг нэвтрүүлдэг. Мөн залуусын дунд нөхөн үржихүйн асуудалтай тулгарах эрсдэлтэй” хэмээн Владимир Путин жилийн өмнө онцлон тэмдэглэж байжээ.

“Ерөнхийлөгч энэ саналыг дэмжсэнээр ойрын сарын хугацаанд хуулийг батлах болно” хэмээн Төрийн думын дарга Вячеслав Володин мэдэгджээ.Түүний өгүүлснээр бол телеграм сувгаар цахилгаан тамхийг бүрэн хориглох эсэх талаар санал асуулга явуулахад, 265 мянган хүн оролцож саналаа өгснөөс 74 хувь нь дэмжсэн гэнэ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2023 оны жилийн эцсийн мэдээгээр тамхины хор уршгаар тухайн жил 7 сая гаруй хүн нас барсан нь тогтоогдож байжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бөөрөө зарах гэж оло(102.89.75.54) 2025 оны 09 сарын 11

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

нж(202.9.40.222) 2025 оны 08 сарын 25

Монгол оронд бас бүрэн хорих хэрэгтэй байна даа....

1  |  0
Top