Мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын башё энэ сарын 14-нд эхэлнэ. Башёгийн банцүкэг Мэргэжлийн Сүмогийн Холбооноос батлан гаргалаа.
Дээд зиндаанд дэвшээд гурван башё барилдахдаа тус бүр 11 давсан Украины 21 настай Аонишики комүсүби цол хүртсэнээр 1958 оноос жилийн зургаан башётой болсноос хойш саньякү цолд хамгийн цөөн башё барилдаж хүрсэн бөх болов.
.jpg)
Түүнээс өмнө ёкозүна Асашёорюү, озэки Конишики нар доод зиндаанаас саньякүд хүртэл 14 башё зарцуулсан бол Аонишикид 12 башё л хангалттай байлаа. Мөн Аминишикигийн шавь нараас саньякүд хүрсэн анхны бөх боллоо.
Макүүчи зиндааны хамгийн ахмад бөх, Төмөр хүн хочит Тамаваши Б.Мөнх-Оргилыг саньякү цол дээр эрэмбэлж болох байсан ч тэгсэнгүй. Гэхдээ л хамгийн ахмад насандаа “Алтан од” шагналыг хүртсэн бөхийн буюу өөрийн тогтоосон дээд амжилтаа дахин хоёр сараар ахиулах боломж буйг хэвлэлүүд дурджээ.
.jpg)
Тамаваши мэргэжлийн сүмод анх барилдаж эхэлснээсээ хойш албан ёсны 1718 барилдаанд алгасалгүй оролцсон хосгүй дээд амжилтыг эзэмшиж байгаа. Хэдийгээр зуны бэлтгэлийг нурууны зовиурын улмаас өнжсөн ч гэлээ есдүгээр сарын башёд хосгүй амжилтаа үргэлжлүүлж, ахиулах боломж байна.
Тэгвэл Аки башёд хамгийн олон сүмоч сойх дэвжээ нь ёкозүна Тэрүнофүжигийн ахлаж буй Исэгахама юм. Ёкозүна Хакүхогийн зарим шавь нарыг дэвжээндээ нэгтсэнээр энэ дэвжээ сүүлийн саруудад хамгийн олон сүмочтой болсон. Нийтдээ 33 сүмоч ирэх башёг хүлээж буйгаас долоон сэкиторитой. Долоон сэкиторигийн тав нь Макүүчи зиндаанд барилдах юм.

Өнөөдөр Сүмогийн Холбооноос танилцуулсан банцүкэд 611 сүмоч багтжээ. Үүнээс түрүүн дурдсанчлан Исэгахамагаас 33, Такасаго дэвжээнээс 26, Оитеказегаас 23, Сакаигава болон Таманои дэвжээнээс тус бүр 22, Нишоносэки, Коконоэ дэвжээнээс тус бүр 21, Кисэ дэвжээ 20 сүмочтой байна.
Ёсдүгээр сарын башёгийн Макүүчи зиндааны банцүкэ


Сэтгэгдэл ( 10 )
Бөөрөө 1 сая долараар заръяах
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу
Ali suvgaar garakh ve
Ali suvgaar garakh ve
С сонирхогч биш гд яахавдээ..хааяа сонирхолтой үед нь үзэж болношдээ
Аса шиг украйн даа . Бодибланс нь яг Аса
Байлгүй яахав дээ.Чам шиг Аса-с хойш үзэхээ байсан гэдэг хүмүүс бол сумо сонирхогчид биш л байхгүй юу
Энэ сумог сонирхдог хүн одоо тэгээд тийм олон уу
Tvrvv bashod bvten unjsun
Дайешо яагаад 10 руу унасын бол мэдэж байгаа хүн байна уу