Японы хэвлэлүүдийн бичиж буйгаар бол Түүхэн дэх хамгийн хүчтэй шинэ сүмоч Батцэцэгийн Очирсайхан өнөөдөр Токио хотын сүмогийн ордон Рёгокү Кокугиканд шинэ бөхчүүдийн шалгалтад орсон байна. Хэмжилтээр биеийн өндөр 185 сантиметр, биеийн жин 150 кг байж. Мэргэжлийн сүмод анхлан орж буй бөхчүүдийн хамгийн доод үзүүлэлт нь 167 сантиметр өндөр, 67 кг жинтэй байх ёстой байдаг.

Шалгалт дээр хүчний үзүүлэлтийг нь хэмжихэд 240 кг өргөж үзүүлсэн гэнэ. Энэ нь их бяртай, түүнийгээ дагаад их ирээдүйтэйг нотолсон явдал гэж үзсэн байна. Мөн дотоод эрхтнүүдийн нарийн шинжилгээ хийлгэсний дараагаар Аки башёгийн эхний өдөр шалгалтын дүнг танилцуулах ажээ.
Шалгалт хэмжилтүүд хийлгэснийхээ дараагаар Б.Очирсайхан “Ашгүй, одоо л цаг нь ирлээ” гэж хэлсэн байна. Тэрбээр Японд ахлах сургуулиа төгссөнөөс хойш дөрвөн жил хагасын турш Исэгахама дэвжээнд дадлага хийж, өнгөрсөн нэгдүгээр сард ёкозүна Тэрүнофүжиг замналаа өндөрлүүлэхэд дэвжээний албан ёсны нэг гишүүн болох боломж бүрдсэн юм. Үүнийхээ дараагаар гадаад бөх дэвжээнд ороод зургаан сарын бэлтгэл хийх ёстой хугацааг мөн дүүргээд шалгалтаа өгч байгаа нь энэ.

Исэгахама дэвжээнд залуу хүчтэнүүд олон бий. Тухайлбал, Хакүохо, Атамифүжи, Кусано гээд тун ирээдүйтэй залуустай. Тэгэхэд л Б.Очирсайхан барилдааны арга техникээрээ ялгараад байдаг гэж хэвлэлүүд дурджээ.
“Би албан ёсны барилдаанд гарч үзээгүй болохоор одоогоор яг сайн мэдэгүй байна. Зөвхөн бэлтгэл л хийж үзсэн шүү дээ. Жинхэнэ тэмцээнийг тэсэн ядан хүлээж байна. Хурдхан барилдаж, дээшээ дэвшихийг хүснэ. Бэлтгэлээ сайн хийх ёстой. Тэгээд алхам алхмаар урагшлахыг зорино” хэмээн өгүүлсэн байна.

Зураг дээр Б.Очирсайханы хамт зогсоо хүү бол Г.Отгонбат хэмээх Хэнтий нутгийн хүү Таманои дэвжээнд элсэж буй юм байна. Биеийн өндөр 2 метр орчим бололтой. Ийм хоёр сайхан залуу сүмод нэгэн өдөр хөл тавих гэж байна.

Сэтгэгдэл ( 3 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

AMJILT.....\n