Төмөр хүн Тамаваши: Тийм олон барилдчихсан уу?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 07

Есдүгээр сарын башё дөхөж, сүмочид бэлтгэлээ базааж, формдоо орохоор хичээцгээж байна. Зүүн мөрөндөө наалттай байсан ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн наалтаа авч, “Одоо давшиж барилдах бэлтгэл хийнэ ээ” гэж хэлсэн гэнэ.

Харин 40 настай ч залуусаас илүү юу гэхээс дутуугүй сайн барилдаж буй Тамаваши Б.Мөнх-Оргил 1718 барилдаан алгасалгүй хийсэн дээд амжилтаа ахиулахын зэрэгцээ ирэх башёд тавиас дээш хувийн амжилт үзүүлбэл санъякү цолд хамгийн ахмад насандаа хүрсэн бөх болохын төлөө зүтгэхэд бэлэн болжээ.
 


Төмөр хүн өчигдөр 11 барилдаан хийж, 9 давсан гэнэ. Сэтгүүлч бэлтгэл барилдаанаа дуусгасных нь дараа хэдэн удаа барилдсаныг нь хэлэхэд “Хөөх, тийм үү? 11 үү? Солиормоор юм, тийм олон барилдчихсан уу? Уг олон барилдая гэж бодоогүй юм. Барилдалгүй удчихаж. Одоо аль болох л олон барилдаж, бэлтгэлээ базаана. Барилдаад эхэлчихээр барилдаад баймаар санагдах юм” хэмээн өгүүлсэн байна.

Нурууны дискийн ивэрхийний улмаас зуны бэлтгэл барилдаанаас түр чөлөө авсан Тамаваши ийнхүү Аки башёд барилдахаар бэлтгэлээ шамдан хийсээр байгаа ажээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.75.102) 2025 оны 09 сарын 08

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top