Ёкозүна Хакүхо М.Даваажаргалын шавь, одоо ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн дэвжээний бөх болсон Хакүохо андуураад өөр данс руу мөнгө шилжүүлсэн тухай бяцхан түүх дэлгэжээ. Хэдэн сарын өмнө Хакүохо 500 мянган иен шилжүүлэхээр банк орсон юм байна.
“Би төлбөр хийх ёстой байсан юм. Төлбөрөө шилжүүлэх гээд банк орлоо. Гэвч нөгөө хүнийхээ дансыг андуураад явуулчихаж. Дэлгэц дээр арай л өөр нэр гарах шиг болсон юм. Нэг их анзааралгүй өнгөрчихсөн юм л даа. Гэтэл хэсэг хугацааны дараа мөнгө авах ёстой байсан хүн маань “Мөнгө орж ирсэнгүй” гэж хэлэхэд үнэхээр андуураад өөр хаяг руу явуулчихсанаа ойлгож, амаа барьсан” хэмээн Хакүохо ярьжээ.

Хакүохо шилжүүлэхдээ дэлгэц дээр харсан нэр нь ***** Ёко гэж байж. Ёко гэхээр эмэгтэй хүн байна л гэсэн төсөөлөл үлджээ. Хакүохогийн жинхэнэ нэр нь Тэцүя Очиаи тул өнөөх хүлээж авсан эмэгтэй түүнийг сүмоч гэдгийг мэдэх аргагүй байсан хэрэг.
Гэтэл наймдугаар сарын эхээр түүн рүү банкнаас залгаад “Ёко танд мөнгийг чинь буцаагаад явуулъя гэлээ” гэж хэлсэн байна. Огт танихгүй хүнээс 500 мянган иен буюу өнөөдрийн ханшаар бол 12 сая төгрөг гэнэт дансанд нь ороод ирэхэд олон юм бодогдож, айсан байх. Ингээд бодож байгаад мөнгийг буцаан явуулахаар банкинд ханджээ.

Гэвч заавал банкин дээр очиж, зохих баримт бичиг үзүүлж, гарын үсэг зурах шаардлагатай болсон учир очиж амжихгүй гэдгээ мэдээд “Би зүгээр өгчихье” гэжээ. Гэтэл банкнаас маргааш нь дахин залгаад “Ёко айгаад байна гэнэ ээ. Танд мөнгийг чинь заавал буцааж өгнө гээд байна” хэмээн хэлжээ. Ингээд Хакүохо өөрөө очих боломжгүй байсан тул ээжийгээ явуулж, мөнгийг буцаан авчээ.
Долоодугаар сарын башёд Хакүохо ёкозүна Ооносатог ялж, “Алтан од” шагнал хүртсэн бөгөөд бооцооны их мөнгө хүртсэн учир төлбөр төлөх чадамжтай болсон байж. “Алтан од шагнал гардсан болохоор би мөнгөтэй байсан юм. Хэрвээ ялаагүй бол төлж чадахааргүй байсан” хэмээн инээмсэглэн өгүүлжээ.

“Би Ёко гэдэг тэр нэрийг хэзээ ч мартахгүй. Ханз үсгийг нь харахад хүртэл одоо тэр явдал санаанд ороод байдаг болсон. Хэзээ нэгэн цагт тэр хүнтэй уулзаж, мөнгийг минь буцаан өгсөнд баярлалаа гэж хэлэх боломж олдоно гэж найддаг. Намайг Тэцүя Очиаи гэдгийг тэр хүнд хэлээд өгөөрэй. Эцсийн эцэст хорвоо дандаа муу хүнээр дүүрчихээгүй л юм байна” хэмээн Хакүохо өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 2 )
Энэ одоо юун галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм биччихсэн юм бэ? Мэдээ юм уу? Нийлтэт юм уу? Түүх юм уу? кккк
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00