Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС, Дэлхийн банкны жилийн уулзалтад оролцож байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 18

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй төлөөлөгчид Олон Улсын Валютын Сан (ОУВС), Дэлхийн банкны 2025 оны “Жилийн уулзалт”-д аравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо оролцож байна. 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ үеэр ОУВС-ийн Гүйцэтгэх захирал Лю И тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийж, Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал тэр дундаа инфляцын хүлээлт, Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлого, цаашдын төлөв, дэлхийн эдийн засаг, худалдааны тодорхой бус байдлын талаар хэлэлцлээ.

Уулзалтын үеэр ОУВС-ийн зүгээс Монгол Улсад нэмэлтээр шаардлагатай техникийн тусалцаа үзүүлэх боломжтой буйгаа илэрхийлэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уруудуулж буй хүн(192.82.65.180) 2025 оны 10 сарын 18

ажилтаныхаа тоог 2 дахин нэмэгдүүлсэн новш. та нар орлого олдоггүйбайж бизнес эрхлэгч нарын олсон мөнгийг цусалж байгаа байж яаж төсөвөө хэд дахин нэмж чадаж байна. монгол банк гэж хэрэггүй банк замаас зайлах хэрэгтэй. 2 дампуурах банк байсаар байтал долдойчоод сандал ширээтэйгээ зууралдаад юу хийж чадахгүй, НД-н дампуурсан санг ч аварч чаддаггүй. НД-н мөнгийг тийшээ шилжүүлэхийг мэдсээр байж гөлийчөхөөд юу ч хийгээгүй байж гадаадаар аялаад, худлаа гар бариад в,,,,,,,,,,,,,,. тэтгэвэрийн нас хэтрээгүй юу , хурдан тэтгэвэртээ гараа.

0  |  0
Top