ӨРНИЙН ЗУРХАЙ: Жинлүүрийнхэн бусдаас сайхан үг бүү харамла

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 27

Хонь

Өнөөдөр та ирээдүйд гэр бүл болох хүмүүсийг хооронд нь танилцуулж магадгүй. Хайртай хүнтэйгээ маргаж, сэтгэл санаа нь тавгүйрхэнэ. Хамгийн итгэлтэй хүндээ ч мөнгө зээлэх хэрэггүй.

Үхэр

Үүссэн нөхцөл байдлаас зөв сургамж авна. Өнөөдөр юу ч болж байсан яаран шийдвэр гаргах хэрэггүй. Өнөөдөр таны гар хүрсэн техник эвдрэх тул янз бүрийн төхөөрөмжөөс хол бай.

Ихэр

Хэн нэгэн эртнээс танай хаалгыг цохиж байгаа бол өнөөдөр хаалгаа тайлаарай. Учир нь сайн хүн орж ирнэ. Удаан хугацаанд хойш нь тавьж байсан жижиг сажиг ажлаа дуусгаарай.

Мэлхий

Аз сорьсон тоглоомд хэзээ хэзээнээс азтай байна. Хаа нэгтээ гуйж, ямар нэгэн зүйлийг барьж авах гэж хичээх хэрэггүй. Өнөөдөр соргог байх ёстой гэж од эрхэс сануулж байна.

Арслан

Орчноо солих хүсэл төрвөл өнөөдөр хэрхэн өөрчлөхөө шийдэхэд тохиромжтой цаг хугацаа. Таны гарт бүх юм шатах тул хэрэгтэй зүйлээ шатаахаас болгоомжил. Толгойд гайхалтай санаа орж ирвэл бичээд аваарай.

Охин

Шинэ хүмүүстэй танилцахад таатай. Хувь заяанаас бэлэг хүлээх хэрэггүй. Бусдын зөвлөгөөг сонсвол энэ өдрийг хүндрэл багатай даван туулна.

Жинлүүр

Бусдаас сайхан үг бүү харамла. Юу мэдэрч байгаагаа ярихаас бүү ич. Утасны жагсаалтаа шүүх цаг гарга. Өнөөдөр өөрийгөө сөрөг бүхнээс хамгаалаарай.

Хилэнц

Инээд амьдралыг уртасгаж танд өнөөдрийн үйл явдлыг даван туулахад тус болно. Хүссэн шиг нь их мөнгө байхгүй байсан ч өөрийгөө эрхлүүлээд ав. Бүтэн өдрийн турш бүх зүйлийг үл тоох хэдий ч ингэх нь танд ямар ч ашиггүй.

Нум

Танихгүй нэгэн таны үнэлэмжийг өсгөнө. Бусдын тодорхой асуултад хариулахаас зугтаарай. Хэт шулуун байвал эргэн тойрны болон ойр дотнын хүмүүстэйгээ маргаан дэгдээх эрсдэлтэй.

Матар

Томилолт эсвэл аялалд гарна. Юу ч байсан сонирхолтой байна. Өнөөдөр амралтын тухай мартаж, зөвхөн хөдөлмөрлөж өдрийг өнгөрүүлнэ. Ямар нэгэн зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү байх тул алдаа гаргаж магадгүй.

Хумх

Хаашаа ч явсан таны уурыг бардаг дугаарлах асуудал гарахгүй. Эргэн тойронд нь болж буй үйл явдлыг хяналтаасаа бүү гарга. Хэн нэгэнд дэмжлэг үзүүлэх эсвэл жинтэй зөвлөгөө өгнө.

Загас

Боломжийг алдахгүй бол хамт олныхоо хүндлэлийг хүлээнэ. Өнөөдөр цаг хугацаатай найзлаарай. Эс бөгөөс хэрэгтэй газартаа очиж амжихгүй. Шинэ зүйл эхлэхэд тохиромжгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top