Шаардлагатай тохиолдолд цэргийн зэвсэг, техникийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд бэлэн байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 11 сарын 26

Оросын “Ростех” корпорац шаардлагатай тохиолдолд цэргийн зэвсэг, техникийн үйлдвэрлэлээ улам өргөжүүлэн нэмэгдүүлэхэд бэлэн байна. Оросын батлан хамгаалах аж үйлдвэрийн цогцолбор түргэн дасан зохицох, үйлдвэрлэлээ өргөжүүлэх чадвартай болохыг Цэргийн тусгай ажиллагаа нотлон харуулсан юм гэж “Ростех” корпорацын ерөнхий захирал Сергей Чемезов сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

“Хэрэгцээтэй бол бид үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ. Армийн хэрэгцээнд тохируулан бид үйлдвэрлэлээ хурдан өөрчилж, нэмэгдүүлж чадаж байгаа. Үүнд зөвхөн зэвсгийн хүчин чадлыг сайжруулах төдийгүй мөн шинэ зэвсэг үйлдвэрлэх чадвар багтана” гэж тэр тэмдэглэжээ. Түүний хэлснээр, дэлхийн аль ч улс их бууны сум, агаарын тэсрэх бөмбөг Орос шиг их хэмжээгээр үйлдвэрлэдэггүй гэнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.189.121) 2025 оны 11 сарын 27

Аль нь их дайрахаас оросын хүч нэмэгдэнэ. Оросыг бумбын орд

1  |  0
333(101.115.129.47) 2025 оны 11 сарын 27

Өндөр потенциалтай улс тэгэх байх л даа. Мундаг юмаа.

2  |  1
Top