Аваргуудын лиг | ПСЖ vs Тоттенхэм: Лондончууд Супер цомын өшөөгөө авч чадах уу?

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 25

Европын хөлбөмбөгийн холбооны супер цомын тоглолт. 2025 оны наймдугаар сарын 13-ны өдөр. Парис Сен Жерменийн эсрэг Тоттенхэм Хотспур клуб. Тоглолтын хоёрдугаар үе эхлэхэд Тоттенхэмчууд Мики ван де Вен болон Кристиан Ромерогийн гоолоор тэргүүлж явлаа. Тухайн үед Парисчууд тийм ч сайн формтой байгаагүй. Шалтгаан нь АНУ-д болсон Клубийн дэлхийн аваргад оролцоод тоглогчид нь улирлын өмнөх бэлтгэлээ бүрэн хангаж чадаагүй байсанд оршиж байсан юм. Нөхцөл байдал тэдний эсрэг байсан ч Аваргуудын лигт түрүүлсэн баг хүчээ нэгтэж, эцсийн мөчид ялалтг булаасан билээ. Тоглолтын хоёрдугаар үеийн 85 дахь минутад И Кан Ин гоол оруулж тооны харьцааг ойртуулсан. Улмаар 90 +4 дэх минутад Гонсало Ромас гоол оруулж 2-2 болгон тэнцүүлэв. Ингээд тоглолтын нэмэлт цагт аль, аль нь гоол оруулахгүй байсаар торгуулийн цохилтоор аваргын хувь заяаг шийдэж, Парисчууд Супер цом хүртсэн билээ.

Тэд энэ улиралд

Дэлхийн томоохон 1xBet цахим хуудасны хамтрагч ПСЖ клуб Аваргуудын лигт Аталанта клубийг 4:0 харьцаагаар, Барселона клубийг 2:1 харьцаагаар, Байер Леверкюзен клубийг 7:2 харьцаагаар хожиж итгэл төгс тэргүүлж байв. Гэвч дараахан нь Байерн Мюнхен клубт 1:2 харьцаагаар хожигдож, яг одоо 9 оноотой тавдугаарт жагсаж байна. Жилийн өмнө хүнд цагийн хуваариас шалтгаалан яг өдийд дөрвөн оноотой байсныг бодвол сайн үр дүн юм.

Тоттенхэм талбайдаа Вийярреал клубийг 1:0 харьцаагаар, Копенгаген клубийг 4:0-ээр хожсон бол Бодо/Глимтттэй 2:2 харьцаагаар, Монако клубтэй 0:0 харьцаагаар хуурай тэнцсэн. Тоглолтын үр дүн сайн байгаагүй ч арай бүтэн оноо алдчихаагүй. Лондончууд яг одоо найман оноотой аравдугаарт жагсаж байна.

Бүрэлдэхүүн

Улирал эхэлснээс хойш хоёр клубийн аль, алинд бэртэл, гэмтэл асуудал болоод байна. Парис Сен-Жермен клубийн гол тоглогч болох Дезирэ Дуэ, Ашраф Хакими нар Тоттенхэмтэй хийх тоглолтыг өнжих нь гарцаагүй боллоо. Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Усман Дембеле, Нуна Мендеш нар ч гараанд гарах нь эргэлзээтэй.

Тоттенхэмийн тухайд Жейм Меддисон бэртлийн улмаас талбайд гарахгүй бол Бреннан Жонсон торгуулийн хуудасны улмаас оролцохгүй. Өмнө нь гэмтэлтэй байсан Лукас Бергвалль, Мохаммед Кудус, Доминик Соланк, Деян Кулусевски, Рандал Коло Муани нар бэлтгэл сайн бол талбайд гарах боломжтой.

Давуу болон сул тал

ПСЖ клуб өндөр чанартай довтолгооны хөлбөмбөг тоголж байгаа. Энэ нь ч үр дүнгээ өгч Францын дээд лигийг тэргүүлж байна. Луйз Энрикегийн баг оруулсан гоолоороо Байерн Мюнхен клубтэй эн зэрэгцэн тэргүүлж байгаа бол бүртгүүлсэн боломж буюу xG гээрээ 11.21 гэсэн үзүүлэлтээр дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байгаа.

Тоттенхэм байрлалын довтолгооноор цөөн тооны ч чанартай гоол оруулдаг. Заавал тодотгох ёстой нэг зүйл байгаа нь хөдөлгөөнгүй бөмбөгийг гоол болохдоо гаргууд. Супер цомын тэмцээнд Тоттенхэмчүүд чөлөөт цохилтоор хоёр гоол оруулсан. Тоттенхэмийн хувьд бүх тэмцээнийг оролцуулаад зургаан гоол оруулсан Мики ван де Венийг дурдах нь зүйтэй. Энэ жилийн хувьд Тоттенхэмийн форм сайнгүй байгаа ч өрсөлдөгчдөдөө ердөө хоёр гоол алдаад байгаа. Нэг талаар аз, эз түшиж байна ч гэж дүгнэж болох талтай.

Парис Сен Жермен клуб Францын Лиг 1-ийн ээлжит тойрогт даруухан Ле Хавр клубтэй учраа таарч 3:0-ээр ялалт байгуулсан. Харин эсрэгээрээ Тоттенхэм клуб Английн Премьер лигийн ээлжит тойрогт Арсенал клубтэй таарсан Хойд Лондонгийн дербид 4:1 харьцаагаар хожигдол хүлээгээд байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.232) 2025 оны 11 сарын 25

Тот ямар ч шаансгүй ээ, харин арсенал талбай дээрээ гэсэндээ баейрны эсрэг жаал сарвалзах биз, гэхдээ хэцүү үсрээд л тэнцэх биз дээ

0  |  0
Top