Аваргуудын лиг | Хүн дутуу Барселона Лондонд хожигдлоо

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 27

Испанийн аваргууд Английн нийслэл хотод зочлон Челситэй тоглосон юу ч хийж чадалгүй 3:0-ийн харьцаагаар ялагдал хүлээлээ.

Хоёр клубийн өмнөх тоглолтууд, сэтгэлд үлдсэн түүхүүд “Стемфорд Бридж” цэнгэлдэхийн уур амьсгалыг улам хурцалсан юм. Эхний хэдхэн минутад 1xbet брэндийн албан ёсны түнш Барселона клубээс Ферран Торрес 10 метрийн зайнаас цохисон ч гоол оруулж чадаагүй. Барсагийн шинэ од, Испанийн шигшээ багийн ирээдүй Ламин Ямал анхаарлынтөвд байлаа. Эхний хагасын дунд Челси клубээс Эстеваогийн дамжуулалтаар Энзо Фернандес мөргөн гоол оруулсан ч дүрс бичлэгээр нягтлаад гоолыг нь тооцооогүй. Барсагийн хамгаалалтын Торрес, Кунде нарын хослол хөл, хөлөө мэдрэхгүй байснаас үүдэн Челсигээс Марк Кукурейа хэд, хэдэн чухал дамжуулалт өгөв. Тэр ч үүднээс тоглолтын 27 дахь минутад Барсагийн хамгаалагч Араужо өөрийнхөө хаалгад оруулснаар эзэд тэргүүлж эхэллээ.

Тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөлд 44 дэх минутад Барсагийн Роналд Араужо хоёр дахь шар хуудсаа авснаар талбайгаас хөөгдлөө. Чухам энэ нь л тоглолтын эргэлтийн цэг байсан юм.

Хүн дутуу Барса хамгаалахаас өөр аргагүй болж, Челси хүний илүүг ашиглан хэд, хэдэн гайхалтай боломж үүсгээд алдсан. Хоёр багийн уур амьсгал улам ширүүсч Челси клубийн дасгалжуулагч 52 дахь минутад шар хуудас авсан юм. Үүнээс ердөө удалгүй Рийс Жеймсийн дамжуулалтыг Эстевао гайхалтай гүйлтээрээ чулуу болгосноор эзэд 2:0-ээр итгэл төгс тэргүүлж эхэллээ. Хэдийгээр Барсагаас Маркус Решфорд, Рафинья нар талбайд гарсан ч тоглолтыг эргүүлэх хэмжээнд байж чадсангүй.

Хүн дутуу Барса хамгаалалтын арга барилаа олж чадахгүй байсаар 73 дахь минутад гурав дахь гоолоо алдав. Энэ удаад гоолын эзэн нь өнгөрсөн зуны солилцоо наймаагаар Челсид нэгдсэн Лиам Делап байлаа. Түүнд гоолын дамжуулалтыг эхний гоолын эзэн Энзо Фернандез өгсөн юм. Хэдийгээр ялагдаж явсан ч Барса отон тоглолтын шахалт хийсээр л байв. Чухам энэ нь сүүлийн гоолыг эздэд бэлэглэсэн гэхэд хилсдэхгүй.

Челси клуб Барсатай хийсэн сүүлийн 10 тоглолтын ердөө нэгд нь л хожигдсон. Ингэснээр “цэнхэрүүд” Барсагийн эсрэг сүүлийн зургаан тоглолт дараалж хожигдсонгүй. Энэ тоглолтод ялалт байгуулсан Челси клуб Аваргуудын лигийн хүснэгтийн эхний наймд бичигдэж байна. Харин Барса плей-офф шатанд хүнд хэцүү тулаан хийж, хасагдах шатанд шалгарах даалгавартай болж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top