Зэсийн ханш түүхэн амжилт тогтоолоо

Б.Сэцэн | Zindaa.mn
54 минутын өмнө

Лондонгийн металын бирж дээр зэсийн ханш нэг хувиар өсөж, тонн тутамдаа 11.7 мянган ам.долларт хүрч түүхэн дээд түвшинд хүрч өслөө. Зэсийн хэрэглээгээр тэргүүлэгч БНХАУ мөнгөний зөөлөн бодлогоо үргэлжлүүлж, гадаад худалдааны ашиг нь нэг их наяд ам.долларт хүрсэн гэх мэдээллийн дараа ийнхүү ханш нь өссөн байна. Зэсийн эрэлт нэмэгдэж, үүнийхээ хэрээр нийлүүлэлтийн хомстол үүсэх нөхцөлтэй болсон тул ийнхүү зэсийн ханш өсжээ.

“Зэсийн хувьд эрчим хүчний сүлжээг шинэчлэх гол хөшүүрэг тул энэ салбарт хөрөнгө оруулах, хомстол үүсгэхгүй байх тал дээр анхаарах ёстой” гэж Хятадын брокерийн шинжээч Сюй Ванциу ярьсан байна.

АНУ-д нөөц хангалттай байгаа тул цэвэршүүлсэн зэсийн бүтээгэдхүүний нийлүүлэлт багасч байна. Ялангуяа ирэх онд цэвэршүүлсэн зэсийн хомстол 450 мянган тоннд хүрч болзошгүй байгаа юм. Дунд болон урт хугацаандаа нийлүүлэлтийг хангалттай хэмжээнд барихын тулд  ирэх онд анхаарч ажиллах ёстой гэж дүгнэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top