Real Betis vs Barcelona: Ла Лигийн гоолын шинэ дээд амжилт

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Арванхоёрдугаар сарын 6-нд дэлхийн алдарт 1xBet брэнд ивээн тэтгэсэн Бетис ба Барселонагийн тоглолтын үеэр 2025–2026 оны Ла Лигийн гоолын дээд амжилт шинэчлэгдлээ. 15-р тойргийн энэ тоглолт нийт найман гоолоор үзэгчдийг шуугиулсан юм.

Багуудын эхний бүрэлдэхүүн

Бетис: Вальес, Руибал – Бартра – Натан – Гомес, Рока – Форнальс – Алтимира, Эззалзуоли – Кучо – Антони.

Барселона: Гарсия, Кунде – Кубарси – Мартин – Балде, Барджжи – Гарсия – Педри, Ямал – Торрес – Рэшфорд.

Энэ тоглолтод эзэн багийн дасгалжуулагч Мануэль Пеллегрини бэртэлтэй байгаа  Хэктор Бельерин, Софьян Амрабат, Исско нарыг ашиглаж чадсангүй. Зочин баг ч мөн бэртлээ эмчлүүлж байсан Дани Олмо, Гави, Марк-Андре тер Штеген нарыг оролцуулж чадаагүй. Ханси Флик Левандовски, Рафинья нарыг тоглолтын бүрэлдэхүүнд оруулсан ч талбайд гаргаагүй.

Түрүүлэх магадлалтай нь хэн байв?

15-р тойргийн оргил тоглолтуудын нэгт Барселона ялалтыг 53%-ийн боломжтой буюу түрүүлэх магадлал өндөртэйд тоогооцдож байв. Харин Бетисийн ялах магадлал 23%, тэнцэх магадлал 24% байлаа.

Тоглолтын үйл явц

Эхний гоол удаан хүлээлгэсэнгүй. Зургаа 6 дахь минутад Бетисийн Бразил довтлогч Антони оноог нээв. Гэвч энэ давуу талаа удаан хадгалж чадсангүй. 11 болон 13 дахь минутад Ферран Торрес дараалан гоол оруулж, зочин баг тэргүүлж эхлэв. Үүний дараа Барсагийн тоглогчид урам зориг нэмэгдсэн. 20 настай довтлогч Руний Барджжи 31 дэх минутад гурав дахь гоолыг, 40 дэх минутад Ферран Торрес хэт-трикээ бүртгүүлэв.

Хоёрдугаар үе илүү нам тайван өрнөв. 54 дэх минутад Бетисийн нэг хамгаалагч торгуулийн талбайд гараараа бөмбөгт хүрсэн ч шүүгч анзаарсангүй. Хоёр минутын дараа Франсиско Маэсо тоглолтыг зогсоож, VAR-аар маргаантай байдлыг шалгасны эцэст торгуулийн цохилт оноов. Ламин Ямаль торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж, багийнхаа давуу байдлыг өсгөв.

75 дахь минутад Пабло Гарсиа Антонигийн оронд орж ирэн гоол хийсэн ч отон тоглолт гэж үзэн тооцсонгүй. 85 дахь минутад Абде Эззалзуолигийн толгойгоороо дамжуулалт өгснийг  Диего Льоренте бөмбөгийг хаалганд хүргэж, Ла Картужагийн самбарыг 2–5 болголоо.

Үлдсэн хугацаанд Пеллегринигийн баг онооны зөрүүг багасгаж чадсан юм. 90 дэх минутад Жюль Кунде Эззалзуолийг торгуулийн талбайд унагаснаар шүүгч эргэлзэлгүй торгуулийн цохилт оноов. Кучо бөмбөгийг хаалганы гол руу итгэлтэй чиглүүлэн гоол оруулсан юм.

Энэ тоглолт эхлэхээсээ өмнө л хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг ихэд татаад байсан бөгөөд талбайн хоёр баг нийт найман гоолоор хүлээлтийг бүрэн биелүүлэв.

Севиль хотын тоглолтын дараа Барса  зургаа дараалсан хожлоо бүртгүүлж, Ла Лига дахь тэргүүлэх байраа бататгасан бол Бетис 24 оноотой хэвээр 6-р байрандаа үлдэж, Европын тэмцээний бүсэд багтсан хэвээр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top