Б.Жавхлан: Засгийн газрын нөөц хөрөнгөд 20 тэрбум төгрөг үлдсэн

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Энэ жилийн тухайд Засгийн газрын нөөц хөрөнгө 140.8 тэрбум төгрөг батлагдаж, одоогоор 20 тэрбум төгрөг үлджээ. Үлдсэн хөрөнгийг байгалийн гамшиг, цас, зудыг гэтэлгэхэд зарцуулах тухай Сангийн сайд хэлсэн юм.

Тэрээр хэлэхдээ “Энэ жил Засгийн газрын нөөц хөрөнгө 140.8 тэрбум төгрөгөөр батлагдсан. Үүнээс 20 тэрбум төгрөг үлдсэнийг цас, зудтай холбоотойгоор онцгой байдал үүссэн болон ХХААХҮ-ийн яамны танилцуулсан зардалд энэ онд багтаан гаргахаар болсон” гэсэн юм.

Зудын эрсдэлийн 2025-2026 оны үнэлгээгээр нийт 21 аймаг, 330 сумын хэмжээнд “маш их” эрсдэлтэй 5 сум, “их” эрсдэлтэй 59 сум, “дунд” эрсдэлтэй 192 сум, “бага” эрсдэлтэй 74 сум байна. Бүс болон аймгуудын түвшинд нийт дүнгээр авч үзвэл “маш их” эрсдэлтэй Баян-Өлгий аймаг, “их” эрсдэлтэй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top