Хиймэл гэрэл аюултай болохыг эрдэмтэд сануулжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Далайн шүрээс авхуулаад хүн хүртэл ихэнх амьд организм өөрийн гэсэн биологийн цагтай байдаг бөгөөд энэ нь хоногийн мөчлөг төдийгүй сарны 29.5 өдрийн хэмнэлд тохирсон байдаг байна. Эл эртний механизм амьтдын нойр, нөхөн үржихүйн үйл явц, нүүдлийг зохицуулахад оролцдог. Асар тод шөнийн гэрэлтүүлэг сарны байгалийн дохио эрчимтэй буурч байгааг эрдэмтэд онцолж байна.

Сүүлийн жилүүдэд явуулсан судалгаанаас үзвэл сарны мөчлөг хүний нойронд нөлөөлсөн хэвээр байгаа. Ингэхдээ тэргэл сар төдийгүй шинэ сар гарахад хүртэл нойрны хэмнэл өөрчлөгддөг болохыг тогтоожээ. Орчин цагт шөнийн тэнгэр олон арав дахин гэрэлтэй болсон бөгөөд манай гарагийн хүн амын 80 гаруй хувь гэрлийн бохирдолд өртөж байна. Сингапур зэрэг олон оронд жинхэнэ шөнийг харах боломжгүй болжээ. Олон зуун км зайд хотуудын гэрэл мэдрэгддэг аж.

Сарны хэмнэл ийн суларч байгаа нь зөвхөн нойронд нөлөөлдөггүй болохыг эрдэмтэд анхааруулжээ. Сарны цаг хаашаа ч алга болоогүй. Энэ нь хүн, амьтны био хэмнэлийг тодорхойлсоор байгаа хэдий ч хурц гэрэлтүүлэг сарны үе шатыг ялгахад хэцүү болжээ.Технологийн ертөнцийн шөнө тод гэрэлтэх тусам олон сая жилийн турш дэлхий дээрх амьдралыг дагуулын хөдөлгөөнтэй нь холбож байсан байгалийн хэмнэл улам бүр суларч байна гэж эрдэмтэд онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top