"ХҮН НАМ"-ын 10 жилийн ойн баярын хурал эхэллээ.
Энэхүү ойгоо угтуулан ХҮН нам VIII Их хурлаа хийж, намын дарга Т.Доржхандыг улируулан сонгосон. Мөн намын үндсэн дүрмээ шинэчилсэн юм. ХҮН намын дүрмийн төслийн шинэчилсэн найруулгын үндсэн зорилго нь намыг инститицийн хөгжлийн хувьд дараагийн шатанд гаргаж төлөвшүүлэх, үүний тулд намын бүх шатны байгууллага, удирдлагын эрх мэдэл, үүрэг хариуцлага, шийдвэр гаргах үйл ажиллагааг тодорхой болгох, намын дотоод ардчиллыг бэхжүүлэх, гишүүдийн оролцоо, ил тод байдлыг хангахад oршино. Намын дүрмийн хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлгүүд нь зөвхөн дүрмийн заалт дээр санал солилцохоос гадна намын дотоод зөв соёлыг хэвшүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллав.

Сэтгэгдэл ( 0 )