ӨРНИЙН ЗУРХАЙ | Ихрийнхэн шийдвэртэй алхам хийх итгэл дүүрэн байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Ямар ч тохиолдолд итгэл найдвараа алдаж болохгүй. Бусдад эд материалаас илүүтэй сэтгэлийн гүнээс талархаж явдагаа илэрхийл. Өнөөдөр та бүгдийг мөнгөөр хэмжээд хэрэггүй гэдгийг ойлгоно. Чухам үүнээс л амьдралыг үзэх үзэл чинь өөрчлөгдөнө.

Үхэр

Ойрын хэд хоног таны сэтгэлийг зовоосон таагүй асуудлаа өнөөдөр л мартаж, толгойгоо сайхан цэвэрлэ. Од эрхсийн танд бүхий л талаар тусална. Уран бүтээлч хүмүүс харилцаа холбоогоо сэргээх нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулна.

Ихэр

Шийдвэртэй алхам хийх итгэл дүүрэн байна. Гэхдээ эрсдэлээ зөв тооцоол. Аливаа зүйлд сөргөлдөөн, үл ойлголцол ямагт дагадаг гэдгийг санаарай. Дотнын хүмүүстэйгээ сэтгэлээ онгойтол ярилц. Он дуусахад асуудлынхаа шийдлийг олсон байх вий.

Мэлхий

Авахын тулд өгөх ёстой гэдгийг үргэлж сана. Энэ нь ажил, амьдралд ч, хайр дурлалд ч хамаатай юм шүү. Ажилд чинь юу саад болж байгааг амралтын өдөр сайтар эргэцүүл. Хашир байхгүй бол бусдын дарамт шахалтад орж мэдэхээр байна.

Арслан

Бүтэлгүй дурлалаа хүндээр хүлээ аваад хэрэггүй. Ямартаа ч танд өөрөөс чинь өөр хэн ч үгүй гэдгийг ойлгоно. Юутай ч өөрийн үнэ цэн бий шүү гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй. Хэлэх үг, хийх үйлдэл тань бусдын хүндлэлийг татна гэдгийг санаарай.

Охин

Гэрийн ажил таныг залхааж мэднэ. Олсон мөнгөө өөрт таалагдах зүйлдээ л зарцуул. Хугацаа нь тулсан өр зээлээ яг одоо дар. Аз ирнэ гэж найдаад хэрэггүй. Хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрийн дүнд нэг л өдөр санхүүгийн бэрхшээлээс ангижирна.

Жинлүүр

Хайр сэтгэлийн тал дээр амжилттай байна. Дурлалын сум таны зүрхийг нэгэнт оножээ. Гэхдээ жинхэнэ дурлал уу, шохоорхол уу гэдэг эргэлзээтэй. Гэр бүлтэй жинлүүрийнхэн гэр бүлдээ анхаарал халамж тавьж, үр хүүхдийнхээ үгийг сайтар сонсоорой.

Хилэнц

Аливаа асуудлыг эерэг талаас нь олж хар. Таны тогтворгүй зан ааш ойр дотнын харилцаанд ч том асуудал авчрах нь. Бухимдал уураа аль блх барьж, хуучны сайхан дурсамжаа эргэж сана. Сэтгэл сэргээсэн кино үзэж ч болно шүү дээ.

Нум

Гэр бүлтэйгээ агаарт гарч, цагийг хөгжилтэй өнгөрүүл. Ялангуяа эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ ойр дотно бай. Хамтдаа л байвал хүүхдүүд чинь ихийг ойлгох болно шүү.

Матар

Гэнэтийн мэдээ ирнэ. Энэ нь таны зан араншинд нөлөөлж болзошгүй. Энэ өдөр гадагш бүү гар. Элдэв эрсдэлтэй зүйл бүү хий. Гэр бүлийн маргаанаас сэргийл. Аль болох ганцаараа бай.

Хумх

Гэр бүлд таатай уур амьсгал давамгайлна. Хүүхдүүддээ өөрсдийнхөөрөө байх боломж олго, өөрийн хүслээ бүү тулга. Гэхдээ бусадтай аль болох найрсаг бай. Тэгэхгүй бол гэртээ л таатай байгаад байдаг нийгэмд гараад хэдэрлээд байж болохгүй.

Загас

Гүйх ухаан, шийдэмгий байдал давамгайлна. Өнөөдөр та юу хүссэндээ хүрч чадна. Гол нь жижиг зүйл дээр шантарч болохгүй. Гэр бүлээ тоохгүй байсан бол өнөөдөр романтик санал тавьж, хэвийн харилцаагаа хадгал. Биеэ энхрийлэхгүй бол халдварт өвчин, хөнгөн ханиад тусах эрсдэл өндөр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top