ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхонд далд дохио ирнэ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Энэ өдөр мэдээ, санаандгүй үг хэллэг, алсын мэдээлэл зэрэг хэлбэрээр танд далд дохио өгнө. Хамгийн гол нь эдгээр дохиог зөвхөн сонсох бус харин танд юу хэлж байгааг ойлгох нь чухал. Зөн совин нь цаг шиг ажиллах тул итгэвэл таныг шинэ түвшинд хүргэх шийдвэр гаргана. Санхүүгийн асуудлууд баярлуулна. Худалдан авалт хийхдээ эд зүйлийг биш мэдрэмжээ сонгоно.

Үхэр

Нухацтай байр суурийг эзэл. Таны өмнө олон сарын дараах чигийг заах сонголт ирж байна. Яарах хэрэггүй. Өнөөдөр хурд биш харин тодорхой байдал чухал. Өөрийнхөө дуу хоолойг сонсож, сэтгэл санааны тогтвортой байдлаа хадгалахыг хичээгээрэй.

Ихэр

Ярилцах эрч хүчээр таныг цэнэглэнэ. Үг цээжнээс нь ундарч, яриа хэлэлцээ бүтэмжтэй, хэрэгтэй хүмүүс дэргэд нь байна. Сүүлийн хэдэн долоо хоногт гаргасан хүчин чармайлт үр шимээ өгч байгааг мэдэрнэ. Үдээс хойш ялангуяа санхүүгийн асуудалд ухамсартай хандахыг зөвлөж байна.

Мэлхий

Халуун дулаан өдөр. Үсрэлт, амжилт гэхээсээ илүү ойр дотнын хүмүүс, гэр бүл болон өөрөө өөртэйгөө харилцах харилцаанд дулаан уур амьсгал үүснэ. Та бусдад хэрэгтэй гэдгийг мэдрэх чухал. Гэнэтийн өөрчлөлтийг хүлээх хэрэггүй. Тогтвортой байдал болон жижиг алхмууд үнэ цэнтэй.

Арслан

Өнөөдөр та өөрөөсөө илүү бусдыг бодно, бүр чин сэтгэлээсээ шүү. Тусламж, дэмжлэг, оролцоо танд утга учир өгнө. Гэхдээ хил хязгаарыг тухай санахад илүүдэхгүй. Халамж хяналт болж хувирах ёсгүй. Гэнэтийн үүрэг даалгавар авч магадгүй. Үүнийг дарамт бус харин уян хатан чанарыг нь шалгаж байна гэж хүлээн аваарай.

Охин

Үдээс өмнө таны гэрэлтэх мөч. Нарийн сэтгэлгээ, эмх цэгц болон нарийн ажиглалт шинэ үйл явцыг эхлүүлж, чухал тохиролцоонд хүрэхэд тус болно. Ажил, амьдралыг хялбарчлах эд зүйл худалдан авахад таатай үе. Харин сэтгэл санаандаа зориулсан зардал хоосон мэдрэмж үлдээнэ. Өнөөдөр жинхэнэ хэрэгцээ, хормын хүсэл хоёрын ялгааг онцгой мэдэрнэ.

Жинлүүр

Дотоод өөрчлөлтийн цагийг тоолж эхэлнэ. Бүх зүйл танаас шалтгаалахгүй. Зарим үед үйл явдлыг урсгалаар нь явуулах нь шилдэг сонголт болдог. Үд дунд ачааллаа бууруулж, амраарай.

Хилэнц

Сэтгэл зүйн хувьд хүнд өдөр. Шинэ үүрэг даалгавар, харилцааны асуудлуудаас болж тэнцвэрээ алдаж магадгүй. Үг болон үгийн өнгөнд маш мэдрэг байх тул бүхнийг өөртөө тусгаж хүлээн авахгүй байхыг хичээгээрэй. Өнөөдөр өөртөө болон сэтгэл зүйдээ анхаарал хандуулаарай.

Нум

Эхлэл тавихад гайхалтай өдөр. Та итгэл, тодорхой байдал, урам зоригийг мэдэрнэ. Үнэхээр ховорхон давхцал. Зоримог санаа айдас төрүүлэхээ болино. Учир нь та өөрийнхөө нөөц бололцоог бодитоор үнэлнэ. Ухаалаг, эрсдэлгүй алхах тул амжилт ирэх нь тодорхой.

Матар

Энэ өдөр таныг хэр бодитой вэ гэдгийг шалгана. Сайтар нягтлаагүй мэдээлэл үнэмших, хүслээ бодит байдалтай андуурах вий. Дотоод шүүлтүүрээ хадгалж, хийх хоосон зүйлд авахгүй байх нь чухал. Өнөөдөр хэт мэдрэмтгий байх тул аливаа шүүмжлэл хүчтэй үйлчилнэ.

Хумх

Төвлөрөл шаардсан өглөө хүлээж байна. Салан задгай байдал жижиг хэдий ч таагүй алдаа гаргахад хүргэнэ. Та ганцаар бие даан ажиллахдаа өөрийгөө илүү сайн илэрхийлдэг. Энэ бол таны хүч. Багийн ажилд маргаан, үл ойлголцол үүсэж болзошгүй. Харин үдэш нь өөрийнхөө шийдвэрт итгэх итгэлийг дахин мэдэрнэ.

Загас

Энэ өдөр таныг сэтгэлийн таашаал, хариуцлага хоёрын хооронд сонголт хийхэд хүргэнэ. Бүх зүйлийг хойшлуулах хүсэл их ч хожим нь харамсана. Тодорхой төлөвлөгөө бол өнөөдөр таны тулах цэг. Гэр бүлийн асуудлууд танаас анхаарал шаардана. Үдэш нь чин сэтгэлийн яриа хүлээж байна. Ийм л яриа илүү ойртуулж, аливааг эдгээдэг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top