Ла Лиг | Ламин Ямаль 12-р сарын шилдэг тоглогчоор шалгарлаа

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 01 сарын 12

Барселона клубийн шинэ цагийн од, Испанийн шигшээ багийн гол нүүр царай гэгдэж буй залуу авьяастан Ламин Ямаль Ла Лигийн арванхоёрдугаар сарын шилдэг тоглогчоор шалгарлаа. Тэрээр ийнхүү хоёр сар дараалан шилдэг тоглогчоор шалгарч байна. Түүний тоглолтын гайхалтай ур маяг, талбайг мэдрэх мэдрэмж нь Испанийн дээд лигийн шилдэг гэдэгтэй мэргэжилтнүүд дуу нэгтэй санал нэгдэж байна.

Ламин Ямаль 12-р сард өөлөх юмгүй тоглосон. Тэрээр тоглолт бүрд талбайд гарч, гоолд ямар нэгэн байдлаар оролцож, гол өрсөлдөгч Реалаас дөрвөн онооны заагтай тэргүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Барселона клуб 12-р сард нийт дөрвөн удаа тоглоход Ламин Ямаль 360 минутын 358 минутыг талбайг өнгөрөөжээ. Ердөө ганцхан удаа сэлгээнд суусан нь 12-р сарын 02-ны өдөр Атлетико Мадридтай таарахад л сэлгээнд суусан юм. Энэ хугацаанд тэрээр хоёр гоол оруулж, 27 удаа амжилттай бөмбөг туусан.

Ламин Ямаль ийнхүү хоёр сар дараалан сарын шилдэг тоглогч болсноос гадна, замналынхаа туршид гурван удаа энэхүү шагналыг хүртжээ. Ингэснээр тэрээр сарын шилдэг тоглогч хамгийн олон хүртсэн тамирчдын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байна. Түүний урд Роберт Левандовски, Килиан Мбаппе, Криштиану Роналду нар бий. Түүнчлэн Ламин Ямаль 1xbet брэндийн албан ёсны түнш Ла Лигийн 23 хүртэлх насны шилдэг тоглогчоор гурван удаа нэрлэгдэж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top