Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан эхэллээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ой Үндсэн хуулийн өдөрт зориулсан 128 бөхийн хүчит бөхийн барилдаан эхэллээ. Хүчит бөхийн барилдааныг нээж УИХ-ын дарга Н.Учрал үг хэлсэн юм.

Өнөөдрийн барилдаанд арслан Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдаж байна.

Ташрамд сануулахад өнгөрсөн жилийн барилдаанд Дархан аварга Н.Батсуурь түрүүлж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top