Канселу Барселона клубт эргэн ирлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Португалийн хөлбөмбөгч Жоа Канселу Испанийн Барселона клубт зээлээр эргэн ирлээ. Тэрээр 2024 онд Саудын Арабын Аль-Хилал клубт 21 сая фунтээр эллсэн юм. Гэвч тэрээр Саудын клубт байнга тоглодоггүй байв.

Хэдийгээр энэ долоо хоногийн эхээр ирэхээр байсан ч бичиг баримтын асуудлаас болж багагүй цаг алдаад байв. Тийм ч учраас Барселона клубийн зүгээс мягмар гарагт оруулсан хэд, хэдэн постуудаа устгасан юм.

Барселона клубийн ерөнхийлөгч Хуан Лапорта “Чи бол хэзээд Барселонагийн тоглогч байсан” гэж мэдэгдсэн байна.

Португалийн шигшээ багийн баруун жигүүрийн хамгаалагч 2023-2024 оны улиралд Барселонад тоглож байхдаа 42 тоглолтод оролцсон юм. Жоа Канселу каталонийн клубт хоёр дугаартай тоглоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top