
АНУ-ын тээвэрлэгч хөлөг онгоцнууд Зүүн Өмнөд Хятадын тэнгисээс Ойрх Дорнодын зүг чиглэж байна гэж NewsNation сувгийн сурвалжлагч эх сурвалж дурдан дамжуулжээ. Хөлөг онгоцнууд шинэ байршилд ирэх хүртэл долоо хоног орчим шаардагдана.
Ройтерс агентлагийн эх сурвалж дурдан мэдээлснээр, АНУ ойрын 24 цагт Иранд цохилт өгч болзошгүй. Доналд Трамп ийм шийдвэрээ хэдийн гаргасан гэж тус агентлаг онцолжээ. Үүнтэй зэрэгцэн АНУ Катар дахь хамгийн том цэргийн бааз болох Аль Удейд дахь бие бүрэлдэхүүнийг цомхотгож эхэлжээ.
- UANI байгууллага Доналд Трампт Иранд цохилт өгөхөд боломжтой 50 цэргийн бай бүхий газрын зургийг танилцуулсан тухай Daily Mail бичсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, баримт бичигт Ираны Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын төвийн нарийн байршлуудыг заасан байна.
-Ираныг тойрсон нөхцөл байдал хурцдаж байгаатай холбогдуулан Лондон Ойрх Дорнод дахь томоохон цэргийн баазуудаас хэсэг цэргүүдээ гаргаж байна. Их Британи мөн Тегеран дахь элчин сайдын яамаа түр хаагаад байна.
-Саудын Араб нутаг дэвсгэр болон агаарын орон зайгаа Иранд цохилт өгөхөд ашиглуулахгүй гэсэн баталгааг Тегеранд өгчээ.
-Тегеран Катарт хандан АНУ цохилт өгсөн тохиолдолд тус улсын нутаг дэвсгэрт байрладаг Аль-Удейд цэргийн баазад цохилт өгөхөө мэдэгдсэн байна.
-Ираныг тойрсон асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шуурхай хуралдаан зарлажээ.

Сэтгэгдэл ( 0 )