Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаар банкнуудын хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 хувь болгон нэмэгдүүлж байгааг зарлалаа. Энэхүү шийдвэр нь хэрэглээний зээлийн өсөлт нь бизнесийн зээлд шаардлагатай эх үүсвэрийг бууруулах, импортыг тэтгэж, ханш, төлбөрийн тэнцлийн дарамтыг нэмэгдүүлэх нөлөөтэй гэж үзжээ.
Энэ тухай Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт хэлэхдээ “Зээлийн хэрэглээ өсөх нь инфляцыг өдөөх, бизнесийн зээлийг бууруулах, импортыг өсгөн, ханш болон төлбөрийн тэнцэлд дарамт үүсгэдэг. Эдийн засгийн газрын гадаад орчин эрсдэлтэй хэвээр байгуу тул макро орчныг харгалзан дараагийн шийдвэрүүдээ гаргана” гэсэн байна.
Мөн хурлаар бодлогын хүүг хэвээр үлдээсэн юм. Түүнчлэн банкнуудын төгрөг болон валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг нэг нэгж хувиар нэмэгдүүлж, харгалзан 14% болон 19% болгосон байна.

Сэтгэгдэл ( 0 )