Африкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Уг тоглолт үндсэн болон нэмэлт цагт гоолгүй өндөрлөж, торгуулийн цохилтоор Нигерийн шигшээ баг ялалт байгууллаа.
Хөлбөмбөгийн спортод гуравдугаар байрын төлөөх тоглолт туйлийн хүнд байсаар ирсэн. Энэ тоглолт яг л ийм уур амьсгал дунд өрнөсөн юм. Нигери болон Египетийн шигшээ багийн аль, аль нь урам зоригоо олох гэж хичээсэн гэхэд болно. Эхний хагас бүхэлдээ хоёр баг нэг, нэгнээ хянасан, довтолгооны тоглолт багатай байв. Гэвч нэгдүгээр үеийн төгсгөлд Нигерийн шигшээн тоглолт алгуурсэргэж Самуэль Чуквуезе, Акор Адамс, Пол Онаучу нар гоол оруулах гэж зүтгэсээр байлаа. Эхний үе тэнцээгээр өндөрлөсөн.
Хоёрдугаар үе Нигерийн шигшээ тэргүүлж дуусгах зорилго өвөртөлсөн бололтой Онаучуг суулгаж, оронд нь Адемола Лукманыг оруулж ирлээ. Тэр гарч ирмэгцээ анхны хүрэлтээрээ Египетийн хаалганд гоол оруулсан ч видеогоор нягталж үзээд тооцоогүй. Египетийн шигшээ багийн өмнөх тоглолтын урам зураг унтарсан мэт л байлаа. Үнэн хэрэгтээ тоглолтын туршид өөрсдийн ур чадвараа олж чадаагүй юм. Нигерийн шигшээ хаалга руу хоёр удаа оновчтой цохисон ч гоол болж чадаагүй.
Ийнхүү хоёр баг торгуулийн цохилтоор ялагчийн хувь заяаг шийдэхээр болсон. Гайхалтай нь Египетээс Мо Сала, Нигерээс Баширу нар эхний цохилтоо алдав. Египетээс хоёр дахь цохилтыг Ситигийн өсөж яваа од Мармуш гүйцэтгэсэн ч мөн л алдлаа. Эсрэгээрээ Нигерийн шигшээ дараалсан дөрвөн цохилтоо чулуу болгосноор 1xbet брэндийн ивээн тэтгэсэн Африкийн цомын хүрэл медаль хүртсэн юм. Хүрэл медалийн төлөөх тоглолтод гаргасан зүтгэлийг нь харвал Нигерийн шигшээ хүрэл медаль хүртэх эрхтэй баг нь байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )