Африкийн цом | Садио Мане шилдэг тоглогч боллоо

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 01 сарын 19

Африк тивийн 35 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогчоор Сенегалийн шигшээ багийн Садио Мане нэрлэгдлээ. Тэрээр 2021 онд тус тэмцээний шилдэг тоглогчоор нэрлэгдэж байсан удаатай.

Тэмцээнд гайхалтай тоглолт үзүүлсэн Сенегалийн шигшээ хоёр дахь удаагаа түрүүлсэн. Хашир туршлагатай Садио Мане хүлээлтээс давсан тоглолт үзүүлж, багийнхан нь ч гайхалтай байсаар тивийнхээ аварга болсон юм.

Тэмцээний мэргэн буучаар Мароккогийн шигшээ багийн Брахим Диаз, шилдэг хаалгачаар мөн Мароккогийн шигшээ багийн Яссин Буну, Цэвэр тоглолттой багаар Мароккогийн шигшээ баг тодорлоо.

Энэ жил талбайдаа хүлээн авсан Мароккогийн шигшээ 1976 оноос хойш анх удаагаа шигшээд шалгарсан ч ялалт байгуулж чадаагүй. Зарим талаар шигшээ тоглолтыг маргаантай байсан гэж хэлэх нэгэн байгаа ч Сенегалийн шигшээ сүүлийн таван жилд хоёр дахь удаагаа Африкийн аваргаар шалгарлаа. 1xbet брэнд тус тэмцээнийг ивээн тэтгэж ажиллажээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top