Парис Сен Жермен vs Спортинг | Тоон баримтууд

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 01 сарын 20

Өнөө шөнө Аваргуудлын лигийн долоодугаар тойрогт Францын аваргууд Португалийн нийслэлийг зорих гэж байна. Энэ тоглолтын өмнө хөлбөмбөг сонирхогч таны мэдэх ёстой тоон баримтыг та бүхэнд хүргэе.


7

Хоёр клубийн аль, алинд нь тоглож байсан долоон тоглогч байна. Энэ нь Карлос Буено, Эдмильсон, Габриел Хайнц, Нуно Мендеш, Пабло Сарабиа, Мануэль Угарте нар юм.

9

Хоёр баг Европын цом/Аваргуудын лигийн хүрээнд нийт ес дэх удаагаа таарч тоглох гэж байна. Хамгийн анх хоёр клуб 1975 оны наймдугаар сарын 17-нд учраа таарахад 3:1 харьцаагаар ялалт байгуулж байлаа. Дараа нь 1976 оны аравдугаар сарын 12-ны өдөр Парк да Парис цэнгэлдэхдээ хүлээн авч мөн л 1:0 харьцаагаар ялалт байгуулж байв. Тэд гурав дахь удаагаа 1978 оны 11-р сарын 23-ны өдөр учраа таарахд 2:1 харьцаагаар яллат байгуулж байсан бол 1985 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өөрийн цэнгэлдэхдээ 3:1-ээр хожигдож байлаа. Дараа жил нь 1986 оны долоодугаар сарын 29-ний өдөр учраа таарч 5:1 харьцаагаар бут ниргэсэн түүхтэй. Үүнээс хойш 1991 оны долоодугаар сарын 11-ний өдөр учраа таарахад 2:1 харьцаагаар ялж, 1997 оны долоодугаар сарын 19-ний өдөр 2:1 харьцаагаар хожигдож байжээ. Үүнээс хойш хоёр баг тааралгүй байсаар 2002 оны долоодугаар сарын 20-ны өдөр учраа тарахад 2-2-оор тэнцсэн юм. Энэ тоглолтод хөлбөмбөгийн домог Криштиану Роналду замналаа эхлүүлж байснаараа онцлог. Улмаар хамгийн сүүлд 2010 оны долоодугаар сарын 15-ны өдөр учраа таарахад 4:2-оор ялалт байгуулсан юм.

14

Парис Сен Жермен клуб Аваргуудын лигийн замналдаа 14 дэх удаагаа хасагдах шатанд шалгарах болзлоо хангаад байна. Ингэхдээ 14 жил дараалан хасагдах шатанд шалгарсан гэсэн үг юм. Тэд 2025 оны 12-р сарын 10-ны өдөр Атлетик клубтэй тэнцсэнээр энэ боломжоо хангасан билээ.

16

Парисчууд Португалийн аль нэг клубтэй 16 дахь удаагаа учраа таарч байгаа нь энэ юм. Тэд өмнө нь найман удаа Бенфикатай, дөрвөн удаа Портутай, хоёр удаа Брагатай, мөн хоёр удаа Боависта клубтэй учраа таарч байлаа. Тэд Португалийн клубуудийн эсрэг зургаа хожиж, тав тэнцэж, тав ялагджээ.

19

Аваргуудын лигийн шинэ улирал эхэлснээс хойш Пари Сен Жермен клуб нийт 19 гоол оруулаад байна.

57

Парисчууд Аваргуудын лигт 57 дахь өөр клубтэй учраа таарч байгаа нь энэ болох юм. Тэдэнтэй адилаар Тоттенхэм, Атлетик клуб 50-тай дүйх өрсөлдөгчтэй учраа таарсан түүхтэй.
 


111

Пари Сен Жермен клубийн Маркиньос тус клубийн өмсгөлтэй Аваргуудын лигт 111 дэх тоглолтдоо оролцох гэж байна. Ингэснээр тэрээр 1xbet брэндийн албан ёсны түнш Пари Сен Жерменийн түүхэнд Аваргуудын лигийн хамгийн олон тоглолтод оролцсон тоглогч болж байгаа юм.

179

Парисчууд Аваргуудын лиг/Европын цомын тоглолтод нийт 179 тоглолтод оролцож байгаа нь энэ болох юм. Тэд энэ хугацаанд 97 ялалт байгуулж, 31 тэнцэж, 50 удаа хожигджээ.

300

Парисчууд Европын тавцанд 300 дахь тоглолтдоо оролцох гэж байна. Европын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг бүх төрлийн тэмцээн /Супер цом, Интертото цомыг оруулаад/-д тэд 159 удаа ялалт байгуулж, 64 тэнцэж, 76 удаа хожигджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top