ДЭМБ: Нипа вирус өргөнөөр тархсан гэх баримт байхгүй

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Нипа вирус өргөнөөр тархсаныг гэрчлэх баримт одоогоор байхгүй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ.

Энэ сарын дундуээр Энэтхэгийн Баруун Бенгал мужийн эрх баригчид эмнэлгийн хоёр ажилтан Нипа вирусээр халдварласан тухай мэдэгдэж байсан билээ. Өвчтнүүдийг тусгаарлаж, хиймэл амьсгалын аппаратад залгасан байна. Олон улсын хэвлэлүүдээр халдвар авсан хүмүүсийн тоо өсөж байгаа тухай мэдээлж байгаа хэдий ч Энэтхэгийн эрх баригчид вирус халдварласан шинэ тохиолдлын талаар мэдээлээгүй бөгөөд ийм төрлийн халдварыг илрүүлж, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх чадвартай болохоо харуулсан гэжээ.

Гэсэн хэдий ч ДЭМБ урьдчилан сэргийлэх арга хэмжээг чандлан сахихыг зөвлөж байна.

Нипа вирус нь дэлхий дээрх хамгийн аюултай вирус болохыг ДЭМБ онцолж, одоогоор үүний эсрэг эм, вакцин байхгүй гэж мэдэгджээ. Нипа вирус нь өндөр халууруулж, тархины эсийг гэмтээж, үхжүүлдэг байна. Эндэгдлийн хувь өндөр буюу 40-75 хувьтай байдаг. Вирусээр халдварласан амьтны шүлс дуссан жимс идэхэд халдварладаг ба гэрийн тэжээвэр амьтдад мөн халдварлах боломжтой. Гэсэн хэдий ч Нипа вирус агаараар дамжих нь ховор бөгөөд зөвхөн халдвартай организмын шингэнд шууд хүрэхэд халдварладаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top