SOS I Энэтхэгт НЭН АЮУЛТАЙ вирус илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 28

Энэтхэгийн Вирус судлалын үндэсний хүрээлэнгийн судлаачид Махараштра мужид сарьсан багваахайд Нипах вирусийг анх удаа илрүүлжээ.

Сарьсан багваахай, үнэгэнд илэрдэг энэхүү вирус дэлхий дээрх хамгийн аюултай вирусний нэгд тооцогддог. Нипах вирус нь халдвар авсан амьтны шүлстэй жимс идсэн  хүнд халдварладаг байна. Одоогийн байдлаар, энэ вирусний эсрэг вакцин, эм байхгүй бөгөөд халдварын улмаас нас барах эрсдэл 40-75 хувь өндөр байдаг байна.

Үүнээс өмнө Энэтхэг улсад энэ вирусний халдварын дөрвөн тохиолдол бүртгэгдэж байжээ.

Анх Нипах вирус Баруун Бенгал мужид 2001, 2007 онд тус тус бүртгэгдэж байсан бол Керала мужид 2018, 2019 онд илэрч байжээ.

2020 оны хавраас эхлэн эрдэмтэд Махабалешвара агуйд амьдардаг Rousettus leschenaultii болон Pipistrellus Pipistrellus төрөл зүйлийн 80 сарьсан багваахайн сорьцыг судалсны дүнд Нипах вирусний уураг нуклеин хүчил болон эсрэг биет илрүүлсэн байна.

Нипах вирусний халдвар үе үе илэрч буй байдал, нас баралтын өндөр төвшин, хүнээс хүнд халдварлах чадвар, үр дүнтэй вакцин, эм байхгүй зэрэг нь Энэтхэгийн эрх баригчдын түгшээж байна. Учир нь сарьсан багваахай хүн ам шигүү бүс нутагт олноор цуглардаг байна.

Эрдэмтэд мэдээлэл дутмаг байгаа тул цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байгааг онцолжээ.

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.218.184) 2021 оны 06 сарын 29

Дэлхийн даяар тархаж байгаа энэ өвчний эх үүсвэр нь Хятад гэдгийг хүн болгон мэдэж байгаа .Олон орон нэгдэж Хятадаас бараг 2 жил болж байгаа энэ хүнд хамтраад нөхөн төлбөр авч болдоггүй юм байх даа энэ чинь бактерлогийн зэвсэг шүү олон\nхүний амь нас ,эрүүл мэнд, үхэл хагацал ,эдийн засаг гээд өртөөгүй 1 ч орон алга.

3  |  0
Заагч(202.9.46.108) 2021 оны 06 сарын 28

Хог хужаанууд л зориуд вирус тараагаа биз дээ хог данжаадуудыг устгасан цагт дэлхий цэвэршинэ.

0  |  1
Ооркийн сэтгэлгээ нэ(66.181.180.141) 2021 оны 06 сарын 28

Оюун-Эрдэнийг зүрх сэтгэлээрээ хамт байдаг хайртай а ард түмэн биздээ кк

0  |  0
zochin(202.179.24.75) 2021 оны 06 сарын 28

sejig churmeer ter Enetcheg uls!!! eh buu uzegd

0  |  0
zochin(192.82.73.215) 2021 оны 06 сарын 28

Buzar tahal ymaa

0  |  0
Top