Аваргуудын лиг | ПСЖ, Барселона шилдэг наймд орж чадах уу?

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Европын аваргуудын лиг хоёр дахь жилдээ шинэ форматаар зохион байгуулагдаж байна. Лигийн шат дуусахад ердөө ганцхан тоглолт үлдээд байхад Арсенал, Байерн Мюнхен багууд л шилдэг 8-ийн байр сууриа баталгаажуулаад байна. Дэлхийд тэргүүлэгч 1xBet брэндийн албан ёсны түнш Пари Сен Жермен, Барселона клубууд шөвгийн 16-д шууд шалгарахын төлөө тэмцэж байна. Аваргуудын лигийн шат дуусахаас өмнө тэдэнд чухам ямар боломж байгааг үнэлье.


 

Барселона vs Копенхаген: Гоолын зөрүүг холдуулах боломж

Барселона клубийн ч, Ханси Фликийн хувьд ч энэ бол зүгээр нэг тоглолт биш. Хасагдах шатанд шууд шалгарахын төлөөх тэмцэл байх болно. Аваргуудын лигийн хэсгийн шатны долоон тоглолтын дараах байдлаар 13 оноотой, 9 дүгээр байрт жагсаж байна. Хэрэв тэд шилдэг найман багаас доош шалгарвал плей-оффын нэмэлт тоглолт хийх хэрэгтэй болно.

Герман мэргэжилтний удирдлага дор Барса зогсоогдошгүй довтолгооны машин болж хувирсан. Өндөр түвшний хамгаалалт, бөмбөг эзэмших чадвартай Ламин Ямаль, Рафинья нарын жигүүрийн тоглогчидтой нь гоолын боломжийг улам нэмэгдүүлнэ л гэсэн үг.

Барса тоглолтын эхний минутаас эхлээд эцсийн шүгэл дуугарах хүртэл довтолгооны шахалт үзүүлж, аль болох олон гоол оруулж байж, шилдэг найман багийн нэг болох болно.

Данийн нийслэл Копенхаген хотын баг энэ улиралд довтолгооны дарамтыг тэсэх чадалтай гэдгээ хэд, хэдэн харуулсан баг. Тэд одоо 26 дугаар байрт бичигдэж байгаа ч плей-оффт шалгарах 24 багийн нэг болохын төлөө тэмцэж буй. Тэд тивийнхээ нэр хүндтэй тэмцээнд тэсэж үлдэхийн тулд ядаж тэнцэх шаардлагатай. Гэвч Испанийн дархан аварга, Европын таван удаагийн аварга багтай таарсан нь тэдний даалгаврыг улам  хүндрүүлж байна. Хатуухан хэлэхэд боломж бараг байхгүйтэй адил гэж хэлж болно.

Өнөө шөнийн тоглолт яагаад чухал гэвэл шилдэг наймд орохын төлөөх тэмцэл ширүүн байгаад оршино. Одоогийн байдлаар 13 оноотой 7 баг бий. Тэднийг ердөө гоолын зөрүү л зааглаж буй. Барселонагийн дээр бичигдэж буй Челси клубийн оруулсан болон алдсан гоолын зөрүү 6 байгаа бол Ньюкаслынх 10 байна. Барса тоглолтын эхний минутаас эхлээд эцсийн шүгэл дуугарах хүртэл довтолгооны шахалт үзүүлж, аль болох олон гоол оруулж байж, шилдэг найман багийн нэг болох болно.


Пари Сен Жермен vs Ньюкасл Юнайтед: Зөвхөн ялалт л хэрэгтэй

Хоёр баг адил 13 оноотой Барселона клубийн яг дээр бичигдэж буй. Тэдний хоорондын тоглолтын үр дүнгээс хамаарч нэмэлт тоглолт хийн хасагдах шатанд шалгарах уу, эсвэл бие хөнгөн сэтгэл амар шалгарах уу гэдгийг шийднэ. Хоёр багт тэнцээ хангалтгүй. Чухам хожил л хэрэгтэй. Луйз Энрикегийн ПСЖ ур чадвартай, од баг болж хувирсан. Тэдний дундын шугам ойлголцож, жинхэнэ багийн тоглолт толилуулдаг бол довтолгооны шугам аль ч багийг давж гарах хурдтай. Гэхдээ нэг гэм бий. Тэд довтолгоонд түрэмгий ч ихэвчлэн хамгаалалт дээр алдчих гээд байдаг. Сул багт ч ялгаагүй.

Эдди Хоуын удирдаж буй Ньюкаслыг хэн ч сул баг гэж нэрлэхгүй. Энэ улиралд тэд лигтээ сулхан байгаа ч Аваргуудын лигийн том нэрсээс айлгүй тоглодог гэдгээ харуулсан. Тэдний урагш тэмүүлсэн хөлбөмбөг, хагас хамгаалагчдын ур маяг Парисынхантай дүйж очно уу гэхээс дутах юмгүй. Нэг ёсондоо байрлалын хөлбөмбөг харуулдаг Парис уу, Английн багийн атлетик шинж чанар уу гэх ялгааг харуулсан тоглолт байх болно.

Тэдний хоорондын тоглолтын үр дүнгээс хамаарч нэмэлт тоглолт хийн хасагдах шатанд шалгарах уу, эсвэл бие хөнгөн сэтгэл амар шалгарах уу гэдгийг шийднэ.

Анзаарч харах ёстой нэг баримт байгаа нь Ньюкасл энэ улиралд гэртээ сайн тоглодог ч айлын талбайд сайн тоглож чадахгүй байгаа. Тэд Английн Премьер лигт айлын талбайд ердөө хоёр л ялалт байгуулсан. ПСЖ бол өөр өө. Тэд гэртээ сайн байгаа. Энэ шөнийн тоглолт Пари Сен Жермений “Парк да Принс” цэнгэлдэхэд болно.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top