Европын хөлбөмбөгийн холбоо 2029 оны Аваргуудын лигийн финалыг Барселона клубийн “Камп Ноу” цэнгэлдэхэд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр тэд Аваргуудын лигийн финалыг гурав дахиа хүлээн авах гэж байна. Өмнө нь 1989, 1999 оны Европын цом/Аваргуудын лигийн финалыг “Камп Ноу”-д зохион байгуулж байсан юм.
Шинэчлэгдээд удаагүй байгаа “Камп Ноу” цэнгэлдэх тухайн үед бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх бөгөөд ойролцоогоор 105 мянган хүнийг хүлээн авах боломжтой юм байна. Дэлхийд алдартай “1xBet” брэндийн хамтрагч Барселона клубийн удирдлагууд 2027 он гэхэд “Камп Ноу” цэнгэлдэх бүрэн хүчин чадлаараа ажиллана гэж мэдэгдээд буй.
Каталан мужийн засаг захиргаа, Барселон хотын зөвлөл, Испанийн хөлбөмбөгийн холбоо, Барселона клубтэй хамтран Аваргуудын лигийн шигшээ тоглолтыг зохион байгуулах хүсэлтээ 2025 онд өгөөд байсан ажээ. Ийнхүү Барселона клубийн “Камп Ноу” цэнгэлдэх анх удаа Аваргуудын лигийн шигшээ тоглолт хүлээн авснаас хойш 30 жилийн дараа финалын шүгэл дуугарах гэж байна.

Сэтгэгдэл ( 0 )